Сайн байцгаана уу? ийнхүү ярилцлагын маань дараагийн дугаар эхлэхэд болон болоод байна. Энэ удаагийн зочид маань шинэ бичээчид боловч аль хэдийн олон уншигчтай болсон. Бидний дунд улам бүр танигдаж байгаа хоёр мундаг бичээч байна аа.
==============================
Бэки: Сайн уу? шинэхэн хохирогчид минь
Ийнхүү сүртэй эхэлсэн ч үнэндээ энэ удаагийн дугаараа маш энгийн тайван явуулахаар шийдсэн юм. Дугаар бүр нь яг адилхан загвараар явах юм бол шийтгэл нь ч шийтгэл биш болж, хүмүүс ч хууртахгүй тиймээс Бэки нь ярилцлагаа хэд хэдэн загвар бүхий байлгахаар шийдэж. Энэхүү хоёр зочин маань цоо шинэ загварын дагуу ярилцлага өгсөн байгаа.
Хару: Эхнээсээ айж чичирч энд юу болоод байна аа😭 Ямартай ч сайн уу?
Торае: Сайхан байна өө. Бараг Шүрээ аниаг панаалдаж байгаад орж ирсэн хүн чинь малийгаад л сууна даа хө 😂
Хару: Миний хувьд аягүй гэнэтийн байлаа🤣
Бэки: Эвгүй Бэкигийн эвгүй ярилцлагад тавтай морил
Торае: Хихи цаанаасаа инээд хүрээд байх юм🤭
Бэки: Нэгэн хэвийн схемээр удаан явах юм бол шийтгэл ч шийтгэл биш болж, хүмүүс ч мэдэх учир хоёр гурван дугаар яваад ярилцлагынхаа загварыг өөрчилж байгаа та хоёр өмнөх дугаараас арай өөрөөр асуултуудад хариулах болно
Хару: Өөө зөөз
Торае: За за би инээхээ болилоо. Аймар юм байна
Хару: Maniac аниа эсвэл Badamsutai- г дуудмаар байна аа ий ий~~ /Энэ хоёр одоо харийнхны бие хамгаалагч юм уу хаашаа юм хаха/
Торае: Ээ Дарь эх минь. Ээ Чойрын Богд минь Харү эгч бид хоёрыг ивээлдээ авч хайрла.
Манай Торае-н их залбирал дунд ярилцлага маань эхэлсэн юм. . .😁
Энэхүү ярилцлага маань нийт 3 үеэс тогтоно:
1-р үе: энгийн асуулт хариулт
2-р үе: Сонголт буюу хоёр зүйлээс дуртайгаа нэрлээд явна.
3-р үе: Тоглоомын хэсэг байгаа.
==========================
1-р үеэ эхэлцгээе:
1. Өөрсдийнгөө танилцуулах ёстой.Хэн гэдэг, аль хаягийн бичээч үү? бичээд хэр удаж байна гэх мэт мэдээлэл болон уншигчдад сонирхолтой байлгахын тулд өөрсдийнхөө хувь хүн талаас нь бас жоохон мэдээлэл оруулаарай. Хамгийн гол нь танилцуулга дунд чинь дор хаяж 3-5 өгүүллэгийн нэр орсон байх юм. Хэний ч өгүүллэг байж болно.Бас өгүүллэгийн нэрүүдийг аль болох утгатайгаар өөрийн танилцуулгадаа уусган найруулж оруулах юм.
![](https://img.wattpad.com/cover/220192646-288-k524443.jpg)