Сайн байцгаана уу? эрхэм хүндэт харийнхан минь. Эвгүй Бэкигийн эвгүй ярилцлага эхэлж байна. Энэ удаад ч бас соло ярилцлага байгаа бөгөөд өнөөдрийн манай зочин хойморт бидний сайн мэдэх бичээчдийн нэг болох Obolor бичээч маань оролцож байгааг дуулгахад таатай байна.
Бэки:Сайн уу? оройн мэнд Эвгүй Бэкигийн эвгүй ярилцлагад тавтай морил
Оболор: Сайн, сайн байна уу? Яг эхэлсэн чинь сандарчлаа 😂
Бэки: Сандрах хэрэггүй дээ тоорхон минь 😁😂
Оболор: Сандрахаа болиод айгаад эхэллээ 😂 яах бол гэхээс
Өө тэгээд эвгүй ярилцлага тул зочдоо сандаргаж айлгах бол энүүхэнд л дээ хэхэ^^
Бэки: Юуны өмнө нэлээд дээр тохиролцсон байсан ч надаас болоод зөндөө удаан хүлээлгэчихлээ. Ёстой уучлаарай, мөхөс намайг уучилж ажаамуу~
Obolor бичээчдээ ярилцлага авах урилга явуулаад үнэхээр удсан юмаа. Даанч Бэкигийнх нь хувь болон хувьсгалын ажлаас улбаалан маш удаан хүлээлгэсэн байгаа. Ийм удаан хүлээлгэсэн ч гэсэн ингээд зөвшөөрөөд оролцсонд нь үнэхээр их баярласан шүү.
Оболор: үгээр дээ. Харин ч оролцох болсондоо баяртай байна.
Бэки: Ярилцлага маань нийт 3 хэсгээс бүрдсэн байгаа. Энгийн асуулт хариулт, шийтгэлтэй асуулт, Тоглоом гэсэн хэсгүүдээс бүрдсэн байгаа. Ингээд эхний хэсгээ эхлэх үү?
Оболор: заа
1. Манай ярилцлага орохоос өмнө маш олон ярилцлага өгч байсан байх. Бас хэд хэдэн ярилцлагыг чинь уншсан. Ваттпад ярилцлага ихэвчлэн бичээч талаас нь асууж эхэлдэг л дээ. Энэ удаад Фен охин талаас нь асууж эхэлмээр санагдлаа.Өөрийгөө фен охин талаас нь гоё танилцуулаач?
Оболор: Оооё, яана аа хха. Фен гэхээр шууд эксо бодогдоод, эксог бодохоор бүр догдолдог юм аа :3 Ихэнх хүмүүс ямар нэг хамтлагийн фен болчхоод фенфик уншиж эхэлдэг бол би анх фенфик уншдаг болчхоод фен болж байсан.