Сайн байцгаан уу? Эвгүй Бэкигийн эвгүй ярилцлага маань хоёр дахь дугаараа эхлэхэд бэлэн боллоо. Энэ удаагийн дугаарт бичээчид оролцсон байгаа.
Гэнэтийн санал тавьж, гэнэт ярилцлага аван гэнэтийн асуултад булсан байгаа.
Энэ удаагийн дугаарт:
Maniacfanfic-Maniaclady
ineemsegleerei- Crystal
Twolightfics-SooJi нар оролцож байна.
Бэки-Сайн уу хохирогчдоо😈😈😈
Кристал-Яиааая
Маниак- айхгүй байна оо
Бэки- 3 тоолохын дотор ай, үгүй бол зодно шүү😎
Маниак- за за айсан л болохоос🙄🙄
Сүү Жи- сайн, би айчихлаа
Ийнхүү хүчээр айлгах нэгийг нь хүчлэн айлгаж, зөнгөөрөө айх нэгнийг нь чимээгүйхэн айлгасаар шинэ дугаар маань эхэлсэн юм.
Бэки- Эвгүй Бэкигийн эвгүй ярилцлагад тавтай морил. Бичээч нарын салхийг хагалан анхны хохирогчид болсонд баяр хүргье😎
Сүү Жи- Нэг юм хэлж болох уу?
Бэки хамаг хөөрхнөөрөө тормолзон тогосны өд лугаа адил дэрвийсэн сормуусаа хэдэнтээ дэвээд "хэл хэл" хэмээн инээмсэглэв. . . .
Ааая за худлаа худлаа ямар юмных нь тогосны өд байх вэ дээ. Байгаа хэдэн хялгасаа бараг хөдөлгөөгүй зүгээр хэл гэж хариулсан юм.
Сүү Жи- Би айж байна ааааааааааааааааааа
Кристал-Баярлалаа. Манайхан бүгдээрээ даваад гарна аа
Маниак- заа кккк
Бэки- Бэлэн үү? амтат кимчихэнүүд минь😎
Сүү Жи- Бэлэээн багшаа
Сүүжи маань 10 метр шар хадгаа чирсээр түүнийхээ дээр шүрэн шигтгээтэй алтан аягандаа цэлэлзсэн сайхан сүү хийгээд "Оройн дээд багш мину, таныхаа эрдэм шид, мэдлэг ухаанд суралцахыг хүссэн мөхөс хүмүүн би бээр арван хоног агсан зээрд морин дээрээ төвөргөн алс холын суугуул нутгаасаа тандаа шавь орохоор ирлээ" хэмээн хэзээ ч хэлээгүй бөгөөд миний шавь биш болно. Яагаад багш гээд байгааг нь мэдэхгүй байна 🤣🤣🤣