1. Би оюутан болсон.

537 38 31
                                    

Өнөөдөр миний их сургуульд сурах анхны өдөр. Догдлол ихтэй байна шүү. Оюутан байх хамгийн гоё гэж хүмүүс их ярьдаг. Ингээд би оюутан боллоо шүү дээ.

Винвинтэй уулзсаны дараа бид хамт сургууль руугаа алхав. Сургууль асар том юм аа. Бид өөрсдийн хичээл сонголтоо хийсэн учраас ангиа олон олж сууцгаалаа. Винвин надаас өөр хичээлүүд сонгосон болохоор өөр тэнхимд орсон. Би суудалдаа суун хичээл орохыг хүлээж байлаа. Хүүхдүүд ч нэг нэгээрээ нэмэгдэн хонх дуугарахад сүүлийн хүүхэд орж ирж таарав. Би ч хичээлээ гарган урагшаа харан сууж байхад хажууд нэг хүүхэд суусан нь мэдэгдэв. Их танил үнэртэй ус үнэртээд байх юм.

Хичээл эхлэн би ч анхааралтайгаар тэмдэглэн авж байлаа. Хажууд минь суусан хүүхэд ч тэмдэглэж байгаа нь мэдэгдсэн ч нэг л сонин санагдаад явчихав. Над руу ширтээд ч байгаа юм шиг. Би ч мэдэхгүй юм шиг царайлан урагшаа харж л байлаа. Ашгүй хичээл завсарлан би дараагийн анги руугаа явлаа. Саяны хүүхэд эвгүй санагдаад байлаа шд.

Их сургуулийн эхний өдөр болохоор ч юм уу, ихэнх багш нар хичээл ном биш амьдрал ахуй ярисаар хичээлийн цагууд өнгөрч байлаа. 'Та нар одоо л амьдрал үзнэ' энээ тэрээ гээд л. Бид хэд ч бас дуртай сонсоно шд тэгж байгаад. Харин нөгөө сонин хүүхэд чинь бараг надтай бүх хичээлээ адилхан сонгочихсон юм уу хаашаа юм, байнга л таараад байлаа. Би ч ойртохгүй явсаар.


Хичээл эхлээд ч хэдийн 7 хоног өнгөрлөө. Нөгөө хүүхэдтэй чинь таарсаар л. Бараг дасаж байна дөө. Энэ хүүхэд одоо малгайтай цамц малгай хоёроос салахгүй юм даа. Өнөөдөр ч би ирдгээрээ ирэн, эхний хичээлийн ангидаа орж ирэн сандал дээрээ суун урагш хойш найгачирхсан байж байтхл, сургуулийн кордориор нэг л дуу шуу ороод явчихлаа шүү. Нөгөө охидуудын дунд алдартай убба нар нь ирээд ингэж л байгаа байх. Охидууд унаж тусдаг юм билээ. Гэнэт манай ангийн хаалга савагдан онгойж, би цочсондоо хойшоо саваад уначихав. Ээ Цэндцэрэн минь. Нана минь л намайг ингэж цочоодог байсан сан гэж бодож байсан чинь харин "Чэрри зүгээр үү?" гээд нээх танил хүн нээх танил хоолойгоор хэлдэг байна шд. Гайхаад л явчихлаа.

Жэмин: Яана аа, зүгээр үү Чэрин аа. Би савна гэж саваагүй юм шүү. Нөгөө юу л даа. Би чамтай дандаа нэг хичээл сонгоод таарсан байна лээ. Тэгээд нөгөө би чамайг харж байсан байхгүй юу. Үгүй ээ биш ээ бас хичээлээ харж байсан байхгүй юу. Тэгээд бас-

Би: Олон юм ярилгүй эхлээд намайг босгоод өгөөч тэгэх үү? Энд хэвтсээр байгаад хичээл дууслаа ноён На.

•YOUR LOVE FOR ME•Where stories live. Discover now