Эхлэл

17.1K 550 17
                                    


Ян Хэри бол үзэсгэлэнтэй хэдий ч түргэн ууртай, адаар ааштай бүсгүй. Хүссэн бүхнээ өөрийн болгохгүй л бол хэзээ ч бууж өгдөггүй нэгэн. Тэрээр гэр бүл, долоон ах дүүсийнхээ дунд яг л цагаан хонин сүрэгт цор ганц байх хар хонь шиг. Энэ нь зургаан ах дүүсийнхээ хэнтэй нь ч адил биш гэсэн үг. Тэр нийгмийн идэвхтэй амьдралтай ч зөвхөн шөнийн цэнгээний газар болон садар самуун үдэшлэгийг л илүүд үздэг амин хувиа хичээсэн нэгэн билээ.

Түүний эцэг эх шаргуу хөдөлмөрч хүмүүс агаад тэд хэдий завгүй байдаг ч хэзээд үр хүүхдүүдээ үл тоомсорлож байгаагүй, тэднийгээ хамгийн сайнаар өсгөхийг эрмэлздэг. Гэхдээ тэдний долоон хүүхдүүдээс үл бүтэх нэгэн нь Хэри учир тэд охиндоо хангалттай их хайр, анхаарал халамж тавьж чадсангүй хэмээн өөрсдийгөө буруутган зүхнэ. Үнэн хэрэгтээ Ян овогт гэр бүлийн нэр хүнд, байр суурь өндөрт оршдог боловч бүхнийг сүйтгэж байгаа хүн нь ганцхан тэр охин юм.

Ян овогтын Компаниас зохион байгуулсан хувийн үдэшлэгийн үеэр Хэри нь Шим Чанмин хэмээх чадварлаг бизнес эрхлэгч залууд сэтгэл алдарсан юм. Тэрхүү залуугийн төгс царай зүс, булчинлаг, баримал мэт бие, мөн эд баялгаас нь болж амьтай бүхэн түүнтэй холбогдохыг хүсдэг.
Хэри олон жилийн турш түүнийг өөртөө дурлуулах гэж оролдсон боловч огт амжилт олж чадаагүй. Тэр бүр эцгийнхээ эрх мэдэл, нөлөөллийг ашиглан Чанминтай холбогдох гэж үзсэн. Гэвч харамсалтай нь түүний бүтэшгүй оролдлогууд гэр бүлийнх нь бизнесийг хохирооход хүргэж, Ян гэр бүлийн компани хэмжээлшгүй олон тэрбум долларын ашигтай гэрээнүүдийг салхинд хийсгэж орхисон юм.

Хэригийн мэдээгүй байсан нэгэн чухал зүйл нь Чанмин жирийн нэгэн эмэгтэй болох Ра Жинад сэтгэл алдарсан байжээ. Чанмин нь Жон корпорацаас ирсэн ноён Жон Юнутай хамтын ажиллагаа, бизнесийн хэлэлцээр хийх үеэр Жинатай анх уулзсан юм. Хоёр компаний хурлын үеэр Жина төлөөлөгчдийн асуултуудад оновчтой хариулт өгөн, нас залуу хэдий ч чадварлаг нэгэн гэдгээ харуулж тэднийг гайхшруулснаас гадна гоо үзэсгэлэн болон хүнлэг сайхан зан чанараараа хоёр залууг өөртөө соронз адил татаж чадсан байж. Юну ч түүнийг хэчнээн гайхалтай ухаалаг, чадварлаг бүсгүй болохыг анзаарч, сонирхож байсан юм.

Өдөр хоногууд урсан өнгөрөх тусам Чанмин, Юну хоёр Жинад аажим аажмаар, гүн гүнзгий дурлаж орхив.

Удалгүй Хэри хоёр эрийг харц гаралтай Жина гэх эмэгтэйн араас булаалдан хөөцөлдөж буйг мэдээд 'яагаад' гэх асуултыг өөрөөсөө асууж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now