6. А Ми

4.5K 420 65
                                    


"Чи цохиулмаар..." тэр нүдээ нээгээд саяхан нойрыг нь хугаслаад байсан зүйлийг цохихыг хүссэн ч тэр дороо гацаж орхих нь тэр.

Түүний өөдөөс нүүрээ халхалсан гивлүүртэй залуу мастер И Фан ширтэж байсан хэрэг. Үнэн хэрэгтээ залуу түүнийг зэрлэг бодон гахайгаас аварчхаад гэртээ харь гэсэн боловч түүнийг бүлэгт буцаж ирээгүй гэдгийг мэдээд хайхаар явсан юм.

Анх удаа тэр түүнд муу зүйл тохиолдохоос айж байв. Залуугийн бодолд бол тэр өөрийгөө хамгаалж мэдэхгүй усан тэнэг, ялангуяа бүлгийн гадна бүр ч аюултай нөхцөлд үхчхэж ч болзошгүй сул дорой нэгэн.

Залуу бүлгээс гаран хайлтаа үргэлжлүүлж байхдаа 10-р төвшний араатантай тулалдаж буй эмэгтэй гол дүртэй тааралдсан бөгөөд мөн тэр хавьцаа А Мигийн энергийг мэдэрч байв.

Эмэгтэй гол дүр болох Ши Фэнийг 10-р төвшний араатныг устгаж, ялалт байгуулахад тэр түүнд баяр хүргэн гэртээ харихыг тушаажээ. Ши Фэн түүнтэй үлдэхийг хүссэн боловч эргэж харахад нь залуугийн бараа аль хэдийн ор сураггүй алга болсон байлаа. Ингээд тэр зайлшгүй шахалтаар ганцаар гэрийн зүг явсан юм.

Залуу урдаа тайван нойрсох үзэсгэлэн гоог ширтэнэ. Түүний зүрх хэмнэлээ алдан түргэсэж эхэлжээ. Тэр яагаад гэдгийг ойлгож чадсангүй. Гэхдээ ганц хүсэж байгаа зүйл нь түүнийг тэвэрч, бас дэргэдээ байлгахыг хүсэмжлэх байлаа.

Ууртай хоолойн өнгийг сонсоод залуу бодлоосоо тасрав. Тэр түүн рүү харсан чигтээ гивлүүр доорх инээмсэглэл нь мэдэгдэхүйц тодрох аж.

"Би чамайг гэр лүүгээ харь гэсэн гэтэл чи азаа туршихыг тэгтлээ хүсээ юу? Үнэхээр зүрх зоригтой юм гээч." Залуу дооглохоос илүү зэмлэх аястай хэлэв.

Харин Хэри түүнийг харсандаа цочирдон бухимдаж байлаа.

"Өнөөдөр сайхан өдөр байх ёстой байсан, сайхан өдөр шүү дээ, гэхдээ энэ.... гххх, Хэри тайвшир, Хэри гүнзгий амьсгаа ав." Тэр дотроо өөрийгөө тайвшруулахыг хичээн тарни уншина. Бүх зүйл гэнэтийн санагдана, эхлээд тэр тайван унтаж байсан ч сэрээд залууг харсны дараа түүний уур хилэн аймшигтайгаар дүрэлзэж эхэлж, орилж хашхирахыг хүсэж байв.

Сэтгэлийн хэт хөөрөл, омог уураа дарах аядан тайвшраад тэр ширдгээ хураан цүнхлээд дэргэдэх эрээ байхгүй мэт үл ойшоон модноос буулаа.

И Фан түүний гаргаж буй зан үйлдэлд гайхширч орхив. Өмнө нь залуу ямар ч үед юуг ч хэлсэн тэр үргэлж за хэмээн тушаалыг нь дуулгавартай дагадаг байсан. Гэтэл одоо тэр хариу хэлэх байтугай тоож ч түүн рүү харсангүй. Түүний хандлага гэнэт 180 градус өөрчлөгдсөнд залуу гайхах нь мэдээж биз. Цочролоосоо болон гөлөрч байхдаа түүнийг моддын дундуур сүлжилдэн хурдан алхаж байгааг хараад залуу модноос үсрэн түүний зүг гүйлээ. Хэри залуу мастерыг хойноос нь нэхэж байгааг хараад явдлаа улам хурдлуулан гүйж эхлэв.

"Хоёр дахь эмэгтэй дүр"Where stories live. Discover now