Түүний хэлсэн бүгдийг сонсоод Хэри инээж эхлэх нь тэр.Дараагаар нь түүний хэлсэн үг хаалгаар гарах гэж байсан Юнхог тэр чигт зогсоож орхисон юм.
"Баяр хүргэе Ноён Юнхо, та шалгалтаа амжилттай давлаа."
Юнхо хаалганы урд зогссон чигээрээ хөлдсөн мэт гацжээ.
Хэри түүнийг эргэж харахад ямар хувиралтай байгааг нь харах гэж тэсэн ядан хүлээхэд хэдэн хором өнгөрсөн ч Юнхо ямар ч хөдөлгөөн хийсэнгүй. Гайхсаар түүний зүг алхаж очоод толгой гудайлгасан болохоор нь түүний нүдийг харж чадаагүй ч хацраар урсах нулимсыг нь анзаарав.
Харин Юнхо түүний урд зогссон гутлыг хараад аажуухан ойртон Хэригийн бэлхүүсээр гараа оруулан чанга тэврээд толгойгоо мөрөн дээр нь тавиад хүзүүнд нь шигдэн чимээгүйхэн уйлав.
Тийм том эр хүүхэд шиг эрхлэн уйлахыг үзээд Хэри сандрах аж. Магадгүй энэ тоглоом энэ том эрд дэндүү хатуужсан бололтой. Тэр инээмсэглэсээр Юнхог тэврээд мөрөн дээр нь аргадах аятай зөөлнөөр товшино. Түүний төлөвлөгөө мөрийтэй тоглолт шиг л байсан. Хэрэв Юнхог хаях үед тэр өөрийг нь хүчээр дэргэдээ авах, эсвэл амиа егүүтгэх гэх зэрэг ямар нэгэн тэнэг зүйл хийх эсэхийг нь мэдэхийг хүссэн юм. Азаар энэ удаа тэр зөв зүйл хийжээ. Тэвчээртэйгээр түүнийг хүлээж, аз жаргалынх нь төлөө тавьж явуулахад бэлэн байсан. Хэрвээ тэр амиа хорлох байсан бол энэ нь Хэрид тохирох нэгэн биш гэсэн үг. Хэрвээ тэр түүнийг дэргэдээ хүчээр үлдээсэн бол энэ нь Хэриг хүндлэх сэтгэл байхгүй байна гэсэн үг байлаа. Өнгөрсөн бол өнгөрсөн, ирээдүй бол ирээдүй. Өнгөрсөндөө хоргодон шархаа сэдрээсээр байхыг хүсэлгүй ирээдүйг эрэлхийлж, ирээдүйд ирэх үйл явдалтай нүүр тулахаар шийдсэн. Үүнээс илүүтэй түүнийг сонгосон шалтгаан нь өнгөрсөн, одоо, ирээдүйд ч түүнд хайртай байх учраас. Хэн нэгэн түүнийг тэнэг гэж дуудаж магадгүй ч хайр бүхнийг уучилж, энэрдэг болохоор яалтай ч билээ.
Тэр үдэш Хэри Юнход бүхнийг тайлбарлав. Мөн тэр Юнхогоос гэр бүлийг нь ялахын тулд чадах бүхнээ хийхийг нь гуйв. Түүнийг өмнө нь дуулгавартай охины дүрд тоглоход гэр бүл нь Юнхог яаж дэглэж байсан билээ.
Юнхо саналыг нь зөвшөөрч, түүний гарыг ахин дахин үнсэнэ. Хэри сүйт залуугаа гэж нэрлэсэн эрийг Юнход албан ёсоор танилцуулав. Тэрээр сүйт залуу болж дүр эсгэсэн жүжигчин байлаа. Эцэг эх нь юу болсныг сонсоод Хэриг дахин өрөөнд нь хорьжээ. Тэр ч байтугай Юнхог Хэритэй уулзахаар ирэх бүрд дахин хатуурхаж эхэлсэн юм. Түүнийг ямар өрөвдөлтэй болохыг Хэри дэргэдээс нь харж л чадах аж.
ESTÁS LEYENDO
"Хоёр дахь эмэгтэй дүр"
FantasíaЯн Хэри хийсэн нүглийнхээ төлөөсөнд хоёр залуугийн гарт зовж, тарчилсаар амь тавих болно. Гэтэл түүнд үхлийн дараах ертөнцөд гайхамшиг тохиолдон өнгөрсөнд буцан очиж бүхнийг залруулах боломж олдох нь тэр! Тэрээр хувь тавилан бүртээ эмгэнэлтэйгээр т...