Хаврын нэгэн жихүүн салхитай өдөр...
Хосууд бие биенийхээ гараас хөтлөн хажуугаар минь зөрөн өнгөрнө."Би яагаад ингээд явж болохгүй гэж. Би... би ямар азгүй юм бэ!" гэсэн бодол толгойд минь хөвөрнө. Яг тэрхэн мөчид намайг хэн нэгэн нэг л содон өнгө аясаар, үрьд хожид сонсож байгаагүй хоолойгоор, өмнө нь мэдэрч байгаагүй мэдрэмжийг төрүүлэн дуудах шиг боллоо. Нэг л хачин яг л намайг эзэмдээд байх шиг... Хаа нэг газраас тасралтгүй дуудсаар л...дуудсаар л....
Гэнэт ээжийн зөөлөн хоолой " Өглөө болчихлоо босоорой охин минь" хэмээн дуудаж магнай үсийг минь илбэнэ.Тиймээ энэ зүүд байсан. Энэ зүүд миний өчүүхэн бодлоос яагаад ч салж өгөхгүй байлаа...ЭНЭ БОЛ ЛИСА ОХИН.Гэхдээ тэр бусдаас онцгойрох гэрэлтсэн царайтай, үнэхээр үзэсгэлэнтэй нэгэн.
Түүнийг энэ хорвоо дэлхий дээр амьдардаг ч юмуу үгүй ч юмуу хэн ч мэдэхгүй. Өдөржин гэрийн мухар сахин сууна. Харанхуй өрөөндөө бүгэж, бяцхан цонх ширтэн сууна. Энэ амьдралд түүнийг уяххэн ч юу ч үлдсэнгүй. Зөвхөн тоосонд дарагдсан ганц компьютер, халаасан дахь утас, хар чихэвч гурав л түүний найз болж, уянгын дуу, видео тоглоом хоёр л түүний түшиг тулгуур нь болдог байлаа.
Харин энэ бол жонгүг. Гэхдээ тэрэнд нэг онцгой авьяас байдаг байлаа. Хэнийг ч уяраам уянгалаг хоолой түүнд заяасан боловч түүнийгээ нууж, өөрөө өөрийгөө л баярлуулдаг байлаа.Нэг өдөр жонгүг гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс хүнс, амны зугаа болох жоол зуул юм авах санаатай гарж явтал нэг охиныг санаандгүй түлэхээд унагаачихлаа. Сандарсандаа татаж босгоод уучлалт гуйн бөхийгөөд хартал лиса........
YOU ARE READING
сэтгэлийн дуу хоолой
RomanceСэтгэлийн дуу хоолой гэдэг бол хүнийг уяраах цор ганц увидас юм. Хосын гэнэхэн хайрын түүхийг бага ч гэсэн таниулах зорилгоор энэхүү өгүүллэгийг бичих боллоо😍