14

1.9K 212 105
                                    





        Сар мандах гэгээ, бүрэнхийн заагт үдшийн гялаан одод нүд ирмэх зуурт харван одоод, сүүмэлзэн харагдах уулсын оргилыг шүргэн өнгөрсөөр далдиран хол одож, тэнгэрээс доош гурван метр хүрэхтэй үгүйтэй орогнох саарал манан будан салхины эрчинд туугдан, доошилсоор ордны дээвэр дээрээс бараг л газарт хүрчихсэн аятай бүүдгэрхэн үзэгдэнэ.
Ганц ч торох үүлгүй цэлгэр тэнгэрийг урьдын адилаар гуниг, гансрал буцалсан, өнгөгүй нүдээр удтал ширтсэн Жимин тэнгэр нурж, ойр орчмыг цуурайттал чангаар гансран нэг санаа алдлаа.
Бороо орсны дараах сэрүүхэн шөнийн агаартай мэндлэх, амнаас нь гарсан дулаахан уур цагаан мөр татуулсаар шингэн одно.
           Зүүд зэрэглээ мэт өн удаан жил хүлээсэн цорын ганц хүнээ хажуудаа байгаа хэр нь эгэл жирийнээр хайрлаж чадахгүй, ойрхон байгаа хэр нь энхрийлж, эрхлүүлж чадахгүй, нүднийх нь өмнө байгаа хэр нь сэтгэлээ мэдрүүлж чадахгүй ад зэтгэртэй наймаалцаж, ариун гэгээн оршихуйгаа гээсэн түүнд ингээд амьд явах нь улам аймшигтай, зүдүүртэй, түгшүүртэйеэ санагдана.
Гундаж гутарсан түүний сүр сүлдэд ямар их зовлон, ямар их уй гашуу нуугдан байгааг гагцхүү бурхан тэр хоёроос өөр хэн бугай нь ч мэдэхгүй биз.

        Алтан шаргал өнгийн гуулин бүрээ нар мандахтай зэрэгцэн тодоос тод, чангаас чанга цуурайтан хангинаж, модноос модонд, ордноос ордонд цуурайттал чанга дуугаран өглөөтэй золгосныг мэдрүүлэн дохино.
Хөх манан суунагласан Крейт арлын нэгэн өглөө урьдын адилаар нам гүм, тогтуун, тайван агаад бүрэнхий.

Удахгүй болох байлдааны тайланг Жимин өрөөндөө дуугүйхэн бичин сууна.
Шаргал цаасан дээр жирийтэл нь угалзруулан бичсэн хөх бэхний туяа төд удалгүй уусан алга болж, юу ч бичээгүй цагаахан цаас болон зурайх ажээ.

Саяхан сахиул шар шувуугийн хүргэж ирсэн нууц захиа ч мөн энэ аргаар бичигдэж ирсэн агаад, ширээнийх нь өнцөгт долгиолон гэрэлтэх лааны тусгалд ид шидийн гэмээр хар мөр татуулан харагдаад, гал улаан лааны дөлнөөс холдуулбал буцан хувхай цайн, ор мөргүй арилна.

Удахгүй болох дайны хар мөр ганцхан шидтэнгүүдээр ч зогсохгүй, луу болон чөтгөрүүд, ганц эвэртүүдийг ч бүрхэн авсан ажээ.
Жимин тэднийг бүгдийг нь тулаанд дайчлахаар шийдсэн агаад Мисүг авч явах бодлоо ч зөнд нь орхисонгүй.

Инү Мисүд баяртай ч гэж хэлэлгүй орхин явснаас хойш  аль хэдийн хоёр хоног өнгөрсөн байлаа.
Урсан өнгөрөх цагийн зүү ч бүтэн жилийн турших урт өдрүүдээс илүү урт санагдаж, яг л цаг хугацаа зогсчихсон аятай, зовлонтой агаад гаслантай санагдаж, зүрх нь давчдах ч Мисү хэзээд өөрт нь хадгалагдан ирсэн эрхэмсэг агаад хүчирхэг төрхөө алдахгүйг хичээн чармайна.
Аль хэдийн хүчээ алдсан түүний царай хүсээгүй ч улам л хувхай цайн, богино цагаан үснийх нь уг  хар болон цухуйж эхэлжээ.
Гүзээлзгэнэ мэт шүүслэг улаан өнгийн хээтэй цайрвар даашинз нь түүнийг үзэсгэлэнтэй харагдуулах ч нүүрэнд нь тодрох гуниг, нүдэнд нь гийх хагацлын зовлонг нь далдалж, нууж даан ч чадсангүй.
Ахин Жиминий хүч сэргэсэн тул тэр Жиминий хорионоос гарч чадалгүй өрөөндөө бүгэн суухаас ч өөрийг үл хийнэ.

ICARUS Book 2 : INOVASWhere stories live. Discover now