Шимён ахлах сургууль 2А анги:
Бага, дунд сургуульдаа охин булаацалдаж байнга хэрэлддэг байсан хоёр хүү одоо хэдийн сургуулиа төгсөх болжээ. Гэсэн хэдий ч яаж зүгээр байхав бас л хэрэлдэж уралдсаар л
"Чи миний өнгөрсөн долоо хоногт хөөрхөн гэсэн охинтой өчигдөр болзоонд явсан тийм биз туулай минь"
"Тэгээд юу гэж угаасаа надад ч гэсэн хөөрхөн юм шиг санагдаж л байсан шд"
"Чи яахаараа дандаа намайг хөөрхөн гэхээр л олж очоод болзоонд явчихдаг юм бэ" бухимдсан гэхээсээ илүү шоолсон байртай Тэхёнийг хэлэхэд Жонгүг түүнрүү муухай хараад "Өөрөө тэгдэггүй юм шиг юу гэнэ вэ"
"Заза энэ удаад би жинхнээсээ хүнд сайн болвол чамд л лав хэзээ ч хэлэхгүй дээ"
"Би ч гэсэн чамд хэлэхгүй мэдэв үү"
Энэ хоёр маань энэ жил ахлах сургуулийн төгсөх ангид орсон. Өмнө нь мөрөөдөж байснаараа сургуульдаа алдартай,царайлаг хөвгүүд болон өсжээ.