"Чи надад бэлэг авсан биздээ" өнөөдөр төрсөн өдөр нь тохиож байгаа Ким Тэхён ангид орж ирсэн даруй надаас бэлэг нэхэв"Үгүй"
"Авсан гэдгийг чинь мэдэж байнаа өг" гэсээр урдаас минь гараа дэлгээд суучихав
"Авсан гэхдээ хаячихсан"
"Юу?" царайны хувиралгүй хэлсэн үгэнд маань тэр хачин царайлах нь тэр
"Чи миний найз ч биш байхад яагаад чамд бэлэг өгөх ёстой юм"
Өмнө нь түүнийг надад найз охинтой болсоноо өөрөө хэлээгүйд нь гомдсондоо би түүнд ингэж хандаж байгаа ч юм биш..
"Чи намайг Юнагийн тухай хэлээгүйд арай гомдоод байгаа юм биш биздээ"
"Үгүй би яахаараа тэгдэг юм"
"Тэгээд-" Тэхёний хэлэх үгийг таслан мөрөн дээр минь байх гарыг нь авч шидээд "Юнад хайртай юмуу"
Гэнэтийн асуултанд минь тэр хэсэг гацав бололтой байснаа "Яасан" гэв
"Чи надад жинхнээсээ хайртай болсон хүнээ хэлэхгүй гэсэн шдээ" санаа алдаад "Тэгээд Юнаг хэлээгүй болохоор чинь тэр л чиний жинхэнэ бололтой гэж бодсон юм"
"Тиймээ" хариултыг нь мэдэж байсан асуултаа асуусан ч дотор хачин болчих нь тэр. Тэнэг юмдаа Жон Жонгүг
"Тэгвэл тэр чигтээ надад мэдэгдэхгүй байхгүй"
"Юу" амандаа хэлсэн үгийг минь сонсчихсон бололтой надруу харан хөмсгөө зангидахад нь би тэрэнлүү хараад инээмсэглээд "Юна ч гэсэн миний анхны хайр гэдгийг чи мэднэ биздээ"
"Болохгүй зүйлээрээ оролдох хэрэггүй Жонгүг"
"Надад боломжгүй санагддаг зүйл байдаг гэж бодоо юу?" суудлаасаа босон цааш эргээд "Аа нэг байх нь байдаг юм байна" гэсээр санаа алдан ангиас гарав
"Төрсөн өдрөөр маань хүртэл ийм уур амьсгалтай болгочих юм" ангид ганцаар үлдсэн Тэхён санаа алдан цонхруу ширтэв
-------------
"Тэхён харьж байгаа юмуу?" сагсны багийн хөвгүүн асуухад Тэхён инээмсэглээд "Тиймээ харьж гэрийнхэнтэйгээ тэмдэглэх ёстой"
"Заза баяртай" гэсээр эргэх хөвгүүнийг Тэхён араас нь дуудаад "Жонгүг өнөөдөр бэлтгэлдээ очсон уу?"
"Үгүй ирээгүй шдээ" гэхэд нь Тэхёний харцанд инээмсэглэл тодров
Тэхён гэрлүүгээ яаран алхсаар орцныхоо хаалгийг нээн шуудангийн хэсэгт очоод гэрийнхээ тоот дугаартай шуудангийн хайрцгийг нээхэд дотор нь нил ягаан өнгийн боодолтой бэлэг үзэгдэв. Тэхён инээмсэглэсээр өнөөх бэлгийг аван цүнхэндээ хийгээд лифтрүү алхав.
"Өө миний хүү ирсэн үү" түүнийг гэртээ орж ирэхэд нь ээж нь инээмсэглэн хацар дээр нь үнсэнэ
"Тиймээ би хувцасаа солиод ирье ээжээ"
Өрөөндөө орж ирсэн даруй Тэхён цүнхнээсээ өнөөх бэлэгээ задлаад дотор нь байх ил захидал болон хүзүүний зүүлтийг харав
"Чи миний 10 дахь ил захидал болж байна" амандаа ийн хэлээд өнөөх ил захидалыг уншихаар задлахдаа түүний нүүрнээс инээмсэглэл салсангүй
"Энэ удаад жинхнээсээ байхгүй байхвий гэж их айлаа" хэмээгээд өнөөх зүүлтийг хүзүүндээ зүүгээд "Энийг авах гээд л хэд хоног бэлтгэлээ таслаад байжээ"
----------------
Ил захидал:"Төрсөн өдрийн мэнд тэнэг ээ"