Special chapter

1.9K 178 11
                                    

💜Жиминий special💜

✨✨✨✨✨

"Чи өнөөдөр манайд ирэхгүй юм уу, Жимин"

"Ажлын ярилцлаганд орох ёстой, байрны найраар чинь л нэг мөсөн очихоос"

Жимин утасны цаанаас санаа алдах чимээ сонсохдоо инээд алдаад "Тавилга аа өөрөө янзалж дээ Тэхён"

"Ёстой нэг ядаж байхад Жонгүг бас ажлын анкет бөглөхөөр явчихсан болохоор.."

"Жонгүг нөгөө яриад байсан газар аа орохоор болчихоо юу?"

"Тиймээ, бүжгийн сургалтанд багшлах юм байх аа"

"Харин чи..? ингэхэд чамаас яагаад ажлын сураг байдаггүй билээ"

"Аавын компани сүүлийн жилүүдэд эрчээ аваад байгаа болохоор би тэнд л ажиллана даа.." Тэхён ингэж хэлээд санаа алдахад Жимин инээгээд "гэхдээ та хоёрыг хөдөө их сургуульд явуулсандаа ийм юман дээр гэмшиж байгаа ч одоо ингээд гэр бүл болоод амьдарч байгааг чинь харахаар өөрөөрөө бахархах юм аа"

Тэхёний инээд утасны цаанаас чанга сонсогдоод "Ядаж сөүлийн их сургууль энээ тэрээ гээд хэлчихгүй чи нээрээ" гэснээ "заза би Жонгүгийг ирэхээс өмнө ядаж талыг нь зөөхгүй бол намайг орой буйданруу жийчихэж магадгүй.."

"Заза ойлголоо, дараа уулзая Тэхён"

"Заа~"

Найзтайгаа ярьж дуусаад Жимин утсаа салган ярилцлага өгөх компани руугаа машинаа асаан давхив

Өнөөдөр яагаад ч юм азтай байх юм шиг санагдчихлаа...

✨✨✨✨

"Захирлын нарийн бичгийн орон тоо байна, та одоо шууд бүртгүүлээд ярилцлаганд орж болно.."

Жиминийг компанид орж ирэхэд бусад орон тоонд хар мянган хүн байсан болохоор тэр бараг л бууж өгөөд сууж байхад Жиминий цаахан талд нэг эмэгтэйн орилох сонсогдов..

"Ийшээ бүртгүүлчихдэг юм бил үү?..гэхдээ яагаад хэн ч очихгүй байгаа юм бол оо"

Жиминий эргэн тойрноо гайхаж харангаа, алхсаар өнөөх эмэгтэйн урд ирэхэд тэр эмэгтэй Жиминрүү гайхан харсанаа эелдэгхэн инээмсэглээд "Ярилцганд орох юм уу? тэгвэл дагаад яваарай"

Ингэхэд би зөв ч зүйл хийгээд байгаа юмуу? буруу ч юм уу? хэн мэдхэв ээ.. ажилтай л болж байвал

Бүсгүйг даган барилгийн хамгийн дээд давхарт гарч ирээд маш том хар өнгийн хаалганы өмнө зогсов

"Захирал аа, орж болох уу?"

Эмэгтэй хаалгийг багахан тогшоод ийн асуухад өрөөний цаанаас Жимин хонхны дуу л сонссон юм, Тэгэхэд эмэгтэй инээмсэглээд хаалгийг нээгээд Жиминийг дагуулан өнөөх том өрөөлүү оров

Хонхны дуу..? аймар юм, магадгүй аймшигтай захиралтай болохоор л хүмүүс ийшээ зүглэхгүй байсан юм биш үү?

"Тэр таны шинэ нарийн бичиг болохоор-"

Эмэгтэйн үгийг таслан өрөөний голд том цонхны урдхан цааш харан сууж байсан хар үстэй залуу эргэн харахад Жиминий зүрх амаараа гарах шахсан юм

"Авчих"

"Юу? захиралаа-"

"Тэрнийг ажилд ав Со хэлтсийн дарга аа, би ганцхан хэлнэ шүү"

"Ойлголоо захиралаа, тэгвэл тэрнийг би авч яваад-"

"Бид хоёрыг үлдээгээд гарч бай.."

Захирлынхаа гэнэтийн араншинд гайхсан өнөөх эмэгтэй Жиминийг тэнд нь үлдээгээд бөхийсөөр гарч одсон юм

Харин Жимин тэндээ юу болоод байгааг ч үл анзааран зогсоно...Аргагүй шүү дээ, урд нь сууж байгаа "шинэ" захирал нь тэрний анхны хайр юм хойно

"Тэгэхээр...чамтай энд таарна гэж бодсонгүй"

Захирал хэмээх залуу шивнэх шахуу ийн хэлээд сандарч байна уу гэлтэй байх нь Жиминийг бодит байдалд авчирсан юм

"Тиймээ, тантай ч бас"

"..Мм" захирал хэмээх залуу суудлаасаа босон Жиминд хэдэн алхам ойртон ирэхэд Жиминий гар салганаж эхэлсэн юм...

Өмнөх цэнхэр үс нь хар болж, илүү богино тайралттай болсон нь тэрнийг улам л царайлаг харагдуулж байв. Арван жилийх шигээ туранхай биш бага зэрэг булчин сууж, насандаа таарсан эр хүн болжээ. Жиминий анхны хайр магадгүй үүрд алдчихлаа гэж бодсон тэр залуу...

Мин Юнги

"Юнги ахаа.."

"За Жимин?"

"Тантай ажиллах болсондоо баяртай байна"

"Би ч гэсэн Жимин.." Юнги яг л урьдных шигээ Жиминрүү өнөөх алдарт инээмсэглэлээ гаргаад "Чамтай байхдаа баяртай байна"

...Жимин болон түүний анхны хайр Юнгигийн хайрын түүх эндээс дахин эхлэж байна

💜

-------------------------------------

We are (NOT) friends Where stories live. Discover now