| 장1 |

62 7 7
                                    

Жич - Энд дурьдагдаж буй хот , газар байршилын нэр бүгд зохиомол болно

Жич - Энд дурьдагдаж буй хот , газар байршилын нэр бүгд зохиомол болно

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

"1945 оны зун"

Дүр төрх , огтоос танихгүй хүнд ч дотно санагдах инээмсэглэл нь түүний зэвсэг . Нүдрүү нь хараад ганц л инээмсэглэхэд тэр хүн нь зүрхлүүгээ буудуулсанаас ялгаагүй . Алхаж байгаа нь бүжих мэт намблаг , гар хуруу нь бохир зүйлд хэзээ ч хүргэмгүй тийм уяхан , богино даавуун даашинз өмсөөд алхвал салхи ч багтамгүй тэгш урт согоо мэт хөл , атаархасан нэг нь "Юм идэж уудаг юм уу?" гэж уулга алдам элсэн цаг шиг нарийн билхүүс , гүн бор нүдрүү нь удаахан ширтвэл ховсдуулчих юм шиг , нуруу давж ургасан тас хар  үснээс нь зөрөх төдийд чихрийн зөөлөн үнэр ханхлах аж . Энэ бүгд төгс зохицсон залуу хадагтай нуруу цэх цэмцгэр гэх чинь алхах нь хөлд орхоосоо л балет гэх урлагт хөл тавьсантай салшгүй холбоотой . Тийм багаасаа урлагаар хүмүүжсэн энэ охин яг л тэнгэрийн элч гэлтэй . Тэрээр ээж эгчийн хамт Форевило хотод нүүж ирээд удаагүй байгаа билээ .

- Ээж ээ , миний пуанты? 
*пуанты - балетын гутал , орос нэршлээр нь биччихсэн*

- Цэгцэлж дуусаагүй ачаан дунд байгаа бололтой . Өдий 17 хүрсэн том болсон охин юм чинь өөрөө гутлаа олчихож чадна биз дээ?
*дулаанаар инээмсэглэлээ*

- Чадалгүй яахав . Харин та эм ээ яг цагт нь ууна шүү

-Миний охин шинэ бүжгийн театртаа очоод ямар мундаг гэдгээ харуулаад өг . Чи минь хамгийн үзэсгэлэнтэй нь байх болно .

- Энд надаас илүү охид байгаа шүү дээ , гэхдээ миний төлөө энд нүүж ирсэнд баярлалаа .

Ээжийгээ үнсээд , цэгцэлж амжаагүй ачаанаас балетын гутлаа олж аваад ядмагхан шинэ гэрээс нь багаггүй зайтай шинээр элсэн орж буй бүжгийн театрлуугаа догдлол дүүрэн алхана .

- Охидуудаа наашаа анхаарлаа хандуулаарай , удахгүй болох бүжгийн жүжгийн гол дүрийн эзэн , зэргэлдээ хотоос энд уригдан ирсэн гайхалтай авъяаслаг нэгэн . Танилцуулхыг зөвшөөрнө үү , Ан Мича .

| 𝗧𝗵𝗼𝗿𝗻 𝗕𝗲𝗮𝘂𝘁𝘆 | Where stories live. Discover now