| 장2 |

54 7 14
                                    

- Надаас холд!

- Мича эзэгтэй , та гарж болохгүй ээ Тэглээ ч та их согтсон байна . Одоо орондоо орж амарсан нь дээр байхаа

- Та нар миний гарж болох үгүйг заадаг хэн юм бэ! Зайлцгаа

- Тэхён эзэнтний тушаалаар бид таныг гэрээс тань гаргахгүй харж байх ёстой

- Тэгвэл тэр адгийн эзэнтэн чинь яг одоо хаана байна!

Мича үүдэнд байх хамгаалагчдын нэгрүү ингэж хашгираад , бүгдийг нь ганцаараа хоосолж орьхисон гартаа байх дарсны шилээр хамгаалагчруу далайн толгойг нь цохин хагалаад хэт их согтсон учир тэр дороо ухаан балартан уналаа .

Тэдний нэг нь ухаан алдан унасан Мичаг өргөхөөр доош тонгойтол яг энэ үед хэн нэгний бүдүүндүү хоолой ардаас нь дуулдлаа .

- Чи наад эмэгтэйдээ хүрэх эрх байхгүй шүү

- Эзэнтээн , Мича эзэгтэйг өрөөнд нь оруулах гээд...

- Би өөрийнхөө эмэгтэйг өөрөө мэдэж байна , холд

Бүгд түүнээс айдаг болтой "Холд" гэж хэлмэгц нь бушуухан шиг зам тавьж өгөөд толгой гудайлган бөхийн зогсоно .

Тэхён газар хэвтэх эхнэрийнхээ хажууд очоод аяарханаар санаа алдаад , түүнийг газраас цэцэг тастах мэт амархаан хоёр гар дээрээ өргөөд олон шатны өөд нэгэн хэмээр алгуурхан алхана .

Толгой нь аймшигтай өвдөн , ам нь ангаж цангасаар Мича өглөөг угтлаа . Анзаарвал ганцаараа том орон дээр даарсаар сэрдэг өглөөнүүдээс тэс өөр мэдрэгдэх аж . Мичаг хэн нэгэн нь араас нь тэврээд , шилэн хүзүүрүү нь халуу дүүгүүлэн амьсгалан нойрсоно . Яагаад ч юм уйлж эхэллээ . Хөөрхөн алаг нүднээс нь ганцаардахын эрхэнд  урсаж л байдаг том том дусал нулимс . Гэхдээ одоо ганцаараа бус тэгж их хүлээсэн эр нөхөртөө тэврүүлэн сэрсэн атлаа яагаад уйлна вэ? Үгүй ээ , уйлах нь аргаггүй юм байна . Нөхөртөө хичнээн их хайртай тэр чинээгээрэй гомджээ . Түүндээ туних мэт эргэж хараад улам цээжинд нь наалдав . Харин Тэхён духыг нь үнэрлээд тэврэлтээ улам чангаруулна . Энгэрт нь эвхэрэн шигдэх гэргийгээ тэврэхдээ бүчин авхад Тэхёны цээж хангалттай өргөн юм . 

Мича нөхрийнхөө халуу дүүгэх энгэрт нь тэврүүлэн буцаад гүн нойрондоо автжээ .

- Эзэгтэй сэрээрэй

Үйлчлэгчийн дуунаар сая нэг орноосоо өндийв .

- Тэ..Тэхён ? Тэхён...хаана байна?

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 05, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

| 𝗧𝗵𝗼𝗿𝗻 𝗕𝗲𝗮𝘂𝘁𝘆 | Where stories live. Discover now