[6]

3K 243 10
                                    

-"Нэг шилийг" Жонгүг барменд хэлээд сандал дээр суух бол түүний урд зогсох бармен хэсэг бодол хийлсний эцэст

-"Уучлаарай. Манай газар таньд үйлчлэхгүй байхаар шийдсэн л дээ. Бас та яг одоо гарахгүй бол бид бүх үйлчлүүлэгчдээ алдах нь." гэсээр Жонгүгт бөхийвөл өнөөх нь чанга чанга инээд алдан, ширээ цохин авсаар

-"Өө бүүр үү? Үнэхээр үү? Чи чадна гэж үү! Надад архи өгөхгүй байж чадах юм уу гэж байна!" гэж чангаар орилоод бөхийн зогсох барменыг заамдсаар

-"Чи чадахгүй ойлгов уу! Ер нь хэн ч чадахгүй. Хэн ч... хэн ч өөрөөсөө бусдын сэтгэлийг ойлгож чадахгүй! Хэн ч эд хөрөнгө, нэр алдарыг орхиод хайр дурлалыг сонгож чадахгүй! ХЭН Ч ХЭН НЭГНИЙГ ӨӨРӨӨСӨӨ ИЛҮҮГЭЭР ХАЙРЛАЖ ЧАДАХГҮЙ!...

...ГЭХДЭЭ...БИ ЧАДНА! БИ ЧАДНА ГЭЖ БАЙНА!" Жонгүг цэнгээний газраар нэг чанга орилвол саяхан нүргэлж байсан дуу хөгжим, наргиан цэнгээн зогсож оронд нь хүн бүр амандаа ямар нэгэн зүйлийг шивэгнэн ярих сонсогдож эхлэх нь тэр. Тэр дундаас нэг охин утсаа гарган бичлэг хийж эхлэх нь хажуудах нэгэнд нь сэдэл өгч удалгүй бүгд л утсаа гарган ирж, энэхүү дүр зураглалыг буулгаж эхэллээ.

-"Та нар ойлгохгүй шүү дээ! Нийгмийн цөөнхүүд яагаад хайрласныхаа төлөө гутарч амиа хорлодгийг. Яагаад хайрласныхаа төлөө хайртай бүгдээсээ салж хагацаад...тэгээд бүр бусдад хараалгуулдгийг! Бид ч бас хүн! Хайрлаж дурлах эрхтэй! Тэр байтугай адислагдах ч эрхтэй!...

...Тэгээд юу гэж! Бид унтсан. Бичлэг нь ч тарсан. Хамаа алга! Энэ чинь угаас л хайртай хосуудын хийдэг зүйл. Зүгээр ганц өдрийн зугаа биш! Үүрдийн жаргалаа олсондоо л баталгаажуулсан хэрэг! Ойлгов уу!" Жонгүг газар өвдөглөн суусан хэвээр орилон байсан ч удалгүй газраас босон зогсоод

-"Та нар хэзээ ч ойлгохгүй ээ! Хэзээ ч!" гэсээр цааш алхаллаа. Харин хойно нь үлдсэн олон хүмүүс түүнд санаа зовохын зэрэгцээ нэгэн цагт дэлхийг байлдан дагуулж байсан Жон Жонгүгийг яагаад ийм сул дорой болсоныг нь гайхна.

Bighit Label сувагт шинэ бичлэг нэмэгдлээ.

○○○

Нарны гэрэл өрөөнд орж ирсэнээс үүдэн Жонгүг арай хийн нүдээ нээсээр босохыг зэхэх ч гарныхаа өвдөлтөөс болж бага зэргийн дуу алдалт хийх нь тэр.

-"Аашш!" Тэр үглэсээр орны хажуудах тусламжийн хайрцгаас боолт аван гараа боох гэсэн ч ер болж өгөөгүйд амандаа хараал тавих аж.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now