-"Ах аа, би таныг санасан." Жонгүг түүнийг үнссээр ийн хэлээд удалгүй хоёр хөлнөөс нь зууран өргөөд Тэхёны өрөөг зүглэх аж.
-"Энэ уруулыг ч бас." Тэр Тэхёныг орон дээр хэвтүүлэн дээрээс нь харсаар хэлээд эргэн уруулыг нь үнсэн авлаа.
-"Энэ гарыг ч бас" дахин хэлээд уруулаа гүйлгэж гаран дээр нь авчран хэд хэд үнсээд, удалгүй долоовор хурууг нь ам руугаа хийчихэв.
-"Энэ биеийг.." эцэст нь тэрээр хэлэх гэсэн үгээ гүйцээж амжилгүй Тэхёны уруул дээр өөрийнхийг буулгачихлаа.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. -"Та бэлэн үү?" Жонгүг хэдийн түүний хувцсыг газар шидэлсэн байх ба одоо л нэг Тэхёнтой яриа өрнүүлэх нь тэр.
-"Чи л байвал би юунд ч бэлэн. Жонгүг" Тэхён хэлсээр шууд л Жонгүгийг өөр лүүгээ татан чангаар тэвэрчхэв.
-"Зүгээр л жоохон ингээд байчихъя. Надад итгэхэд хэцүү байгаа учраас" тэр нулимс дуслуулсаар хэлээд тэврэлтээ улам чангаруулах аж.
-"Би чамайг санасан. Жонгүг. Юунаас ч илүүгээр. Яг л агаар шиг л дутагдаж байсан....гуйя. Надтай үлдээч."
-"Гэхдээ ах аа. Биднийг одоо ч дагаж байгаа шүү дээ. Хэрэг ч намжаагүй--"
-"Хамаагүй ээ хамаагүй. Жонгүг. Чи санаж байгаа биз дээ. Бид анхнаасаа л энэ бүхнийг тэвчиж чадна гэсэн итгэлтэйгээр бүхнийг эхлүүлснийг?" Тэхён Жонгүгийн царайг харахыг хичээхэд Жонгүг түүний дээрээс хурдхан босоод
-"Би санаж байгаа ч...энэ хэдий эрсдэлтэй. Бид чадахгүй. Ах аа. Нэг л өдөр энэ их хараал, зүхлээс залхаж, бие биенээ орхино. Тэгээд дахиж хэзээ ч биесээ харж чадахгүй. Энэ олон алдартай хосууд яагаад салдаг гэж бодож байна?...Тэд аймхай учраас л тэгдэг юм. Хараал, зүхэл, алдар нэрийн буултаас ч бас" тэр эцэст нь оргилох буруутгалаа намжаан нэг санаа алдаж аваад
-"Ах аа. Би ч бас айж байна. Нэг л өдөр таныг надад нуруугаа харуулах вий гэхээс. Нэг л өдөр бид танихгүй хүмүүс мэт зөрөх вий гэхээс. Тиймээс зүгээр л гэгээ ортол хүлээе. Бидний амьдралд ч тэр. Улсад ч тэр" гэсээр толгойгоо эргүүлэн Тэхёныг харахад тэр хэдийн уйлжээ. Нулимс дуслуулсан чигтээ Жонгүгийг хараад
-"Тэгье ээ. Тэгцгээе. Угаас бид чадахгүй шүү дээ. Энэ тэнэг толгой, ер нь юугаа бодож тийм зүйл хэлсэн юм болоо. Би зүгээр ээ, зүгээр...Зүгээр угаалгын өрөө л орох хэрэгтэй бололтой" түүний нүүрээ даран гүйхийг харсан Жонгүгт ч бас тийм ч таатай байсангүй. Өөрийгөө харааж зүхээд баршгүйгээр хурдхан хувцсаа аваад Тэхёны гэрээс гарах нь тэр.
Харин Тэхён одоог хүртэл угаалгын өрөөнд уйлсан хэвээр л...
-"Ах аа. Би таньд хайртай. Надтай үерхээч." 12 наст Жонгүг гартаа барьсан бяцхан бэлгээ Тэхёнд сунгасаар хэлэхэд Тэхён ойр хавьдаа хүн байгаа эсэхийг шалгасан хэвээр түүний бэлгийг түлхэж хаяад
-"Чи дэбут хийхийг хүсэхгүй байгаа хэрэг үү?" гэх нь тэр. Түүний асуултанд Жонгүг том нүдэлсээр толгой дохиход нь Тэхён нэг санаа алдаад газраас саяхан шидэлсэн бэлгийг авсаар
-"Ажилтан хараад байсан юм. Юу ч байсан би энэ бэлгийг чинь авна. Гэхдээ дахиж иймэрхүү юм өгч болохгүй шүү за юу?" гэвэл Жонгүг 'авна' гэсэн үгэнд л инээд алдсаар толгой дохин зогсвол Тэхён толгой сэгсрээд
-"Бас..хоёулаа одоо үерхэж болохгүй ээ." гэсээр Жонгүгийг ганцааранг нь орхин явах гэсэнд Жонгүг түүний ханцуйнаас зууран
-"Тэгвэл хэзээ үерхэж болох юм?" хэмээхэд нь Тэхён инээмсэглээд
-"Бэлэн болсон цагтаа.Ойлгов уу? Хоёул тэр олон доромжлолуудыг тэвчиж чадна аа гэсэн цагт л" хэмээн түүний толгойг илсээр цааш эргэн алхлах нь тэр.
○○○
-"Ах аа. Надтай үерхээч? Би таньд хайртай" 15 наст Жонгүг урдаа барих боодолтой зүйлийг Тэхён руу сунгасаар хэлэхэд Тэхён инээд алдаад
-"Үнэхээр чадна гэж үү?" хэмээсэнд Жонгүг итгэлтэй нь аргагүй толгой дохиод дахин өнөөх боодолтой зүйлээ сунгавал Тэхён инээсэн хэвээр түүний гар дахь зүйлийг өөртөө аваад
-"Тэгвэл явж анхныхаа болзоог хийх үү? Найз залуу минь" гэсээр Жонгүгийн гарнаас хөтөллөө.
Гэвч одоо...тэр их нандинаар хөтлүүлж байсан гар...Түүний гэрийн үүдэнд жишим ч үгүй цустай хутгалдаж байна.
A/N:Юуны өмнө өгүүллэгийг минь уншиж байгаа та бүхэндээ гүнээсээ талархал илэрхийлье.❤ Тэгээд нэг юм хэлэх гэсэн нь; энэ ташуугаар бичсэнүүд нь манай хоёрын маань өнгөрсөн дурсамжууд нь байгаа шүү. Анхаарал хандуулсанд дахин баярлалаа.
![](https://img.wattpad.com/cover/226625502-288-k352830.jpg)
YOU ARE READING
•Daddy• |✔︎|
Fantasy"23 цаг орчмын үед Big Hit Labels суваг хакерт өртсөн хэмээн шуугиж байсан бол яг 30 минутын өмнө 45 сая захиалагчтай Big Hit Labels сувагт шинэхэн бичлэг орсоноор олон нийтийн дургүйцлийг ихээр хүргэж байна. Тухайн бичлэгт 2 эрэгтэй хүмүүсийн дотно...