[4]

3.3K 280 8
                                    

-"Ах аа? Та энийг сонсохгүй ч байж магадгүй л дээ. Гэхдээ би таныг санаад байна." Жонгүг хэдийн эвдэрч, хагарсан утсаа барьсаар ийн хэлээд удалгүй эхэр татан уйлж эхлэв. Эр хүн уйлах ёсгүй гэдэг. Гэвч тэд ч бас хүн; зовох, шаналах тохиолдол бишгүй л тохиолдоно. Тэр бүртээ байнга уйлдаггүй юм аа гэхэд ядаж хааяа ч болтугай нулимсаар өөрийгөө аргадах хэрэгтэй шүү дээ. Харин одоогийн Жонгүгийн байдал яг л ийм байна. Аль долоо хоногийн өмнө завсарлага авсан найз залуу нь өөртэй нь огт холбогдохгүй байгаад зогсохгүй бүр 'сайн уу' гэхэд 'сайн' ч гэхгүй зөрөн өнгөрөх нь хэдийнээ Жонгүгийн зүрхийг хэдэн хэсэг зүсээд хаясан билээ.

Дийд дийд

Түүнийг доош харсаар уйлан суухад утсанд нь ямар нэгэн дуут шуудан ирсэнээр тэр хурдхан нулимсаа шувтраад утсаа газраас авлаа.

-"Би ч бас чамайгаа санаж байна. Маш их" Тэхёны үлдээсэн хэдхэн үгэнд Жонгүг томоос том инээмсэглэл тодруулаад шууд л шат руу гүйн хаалгаар гарлаа. Мэдээж дараагийн зогсоол бол түүний хайртын гэр.

-"Ах аа?" Тэр үүдний кодыг хийгээд гэрт орилсоор орж ирэхэд Тэхён газар суусан чигтээ түүн рүү харан урдаа байх сөжүнээсээ нэг балгалах нь тэр.

-"Одоо бүр хий юм хараад зогсохгүй сонсдог болоо шив"

-"Ах аа, би нэг харагдаад л эргэн арилдаг эд биш ээ." Жонгүг алхсаар түүн дээр ирээд чанга гэгч нь тэврэн авах аж.

-" Харин ч таныхаа хажууд мөнхөд орших болно." Тэр дахин ам нээн ийн хэлээд Тэхёны уруул дээр өөрийн уруулыг буулгалаа.

-"Жонгүг аа? Энэ савыг онгойлгоод өгөөч?"

-"За, ах аа"

-"Жонгүг аа? Би энд хүрэхгүй байна л даа. Чи тэр аягыг аваад өгөөч?"

-"За, ах аа" Жонгүг дахин ийн хэлээд буйдангаас босох гэхэд Тэхён түүнийг татсаар босгохгүйг хичээн Жимин рүү орилох нь тэр.

-"Битгий миний туулайг зараад бай! Өөрөө аваач! Муу жижигхэн юм чинь!"

-"Сүртэй сүүжний яс вэ! Танай наад эрх туулайгаас чинь гуйхгүй авчихна за!" Жимин амандаа үглэсээр сандал дээр гаран өнөөх аягаа авах бол Тэхён харин ч нэг бахдалтай инээн Жонгүгийн гарыг эргэн дэрлэн хэвтлээ.

-"Ах аа, ууг нь надад зүгээр шүү дээ." Жонгүг Жиминээс санаа зовсоор хэлэхэд Тэхён түүнийг чанга гэгч нь тэврээд

-"Надад зүгээр биш ээ! Чамайг надаас ганц секунд холдоход л би эд эс, зүрх сэтгэлээрээ чамайг үгүйлэн байдаг. Энэ бол гамшиг. Ойлгов уу? Тиймээс надаас сална гэж санаад ч хэрэггүй! Би чамайг угаасаа тавьж явуулахгүй!" хэмээн эрс шийдэмгий хэлээд тэврэх гараа улам чангаруулах аж.

Тэхёны хувьд хамгийн их айдаг зүйл нь зөвхөн Жонгүг үгүй ертөнц. Тиймдээ ч тэр үргэлж харилцаандаа нухацтай хандаж ирсэн.

Гэвч нэг л өдөр тэд салахдаа тулж, бүр цаашлаад олон улсын эсэргүүнүүд хэмээх нэр зүүжээ.

•Daddy• |✔︎|Where stories live. Discover now