41. Худал

1K 228 21
                                    

Юнги муу галзуу амьтан цогцос хүчиндсэн байхдаа яах вэ дээ?

- Ямар аймшигтай юм бэ? Хөөрхий Жимин ийм яргалал амсах ч гэж дээ.

Жин толгойгоо сэгсрэн булбарай хацрыг нь даган нулимс урсах аж.

Мөрдөгч Норман Жиний хуурамч нулимсанд итгэн харц нь зөөлөрч аргадангуй үргэлжлүүлэх ажээ.

- Бид талигаач Пак Жиминийг хоёроос гурван хоногийн өмнө үхсэн гэж таамаглаад байна. Харин та сая өчигдөрхөн гэлээ шүү дээ. Энэ ямар учиртай юм?

Жин өөрийнхөө түргэн амыг хараагаад амжив.

- Би Юнгиг өчигдөр харсан юм. Жиминийг бодоод байхад нээрээ таны хэлснээр хэд хоног хараагүй юм байна шүү.

Энэ удаа ахмад Колхаун ам нээв.

- Таны хамтрагч хоёр хоног гэртээ ирээгүй байхад та юу ч сэжиглээгүй гэж үү?

Түүний үг тулгасан бас буруутгасан өнгө аястай байлаа. Жин түүн рүү нууцхан муухай хараад бүр ч чангаар уйлж эхлэв.

- Тэр чинь насанд хүрсэн хүн шүү дээ. Ийшээ явлаа тийшээ явлаа гээд бидэнд ямар хэлэх биш. Бид ч цагдаж асуугаад байдаггүй болохоор буцаад ирнэ л гэж бодсон.

Колхаун түүний худлаа уйлахыг харж залхсан бололтой босоод хувцсаа гөвөв.

- Бид талигаачдын өрөөг харж болох уу?

Жин цочих шиг болов. Тэгээд толгой дохиод тэднийг замчиллаа. Норман Согжинаас янз бүрийн юм асуусаар явах бол нөгөөх нь ч үгийг нь дагуулсаар харин Колхаун эндэх тэндэхийг ажиж явлаа. Тэр хэдий ажигч хэдий ч Жиминий майхнаас Леона мөрөн тийш татсан цусан замыг харалгүй оров.

Жиминий өрөөг яаж орхисон яг тэр чигээрээ байх бөгөөд Жин орж ирээд баахан худлаа уулга алдав. Харин дотроо бол цэвэрлэж байгаагүй өөрийгөө харааж байлаа.

Колхаун Жиминий хагалсан толь болоод хагарсан хундагыг авч наранд эргүүлнэ.

- Та яагаад ийм болсныг мэдэх үү?

Жин толгойгоо сэгсрэн гингэнэтэл уйлж гарав.

- Үгүй. Би мэдээгүй. Тэр ер нь бусдыг өөрийнхөө юманд хүргэх их дургүй байсан юм. Огт ороогүй юм чинь би яаж мэдэх вэ дээ? Ёстой мэдэхгүй. Хөөрхий минь.

Колхаун эрүүгээ базлана. Энд хэрэг болсон нь тодорхой. Харин яаж яваад голд уначихаа вэ?

𝙏𝙝𝙚 𝘾𝙞𝙧𝙘𝙪𝙨Where stories live. Discover now