7. Орох хэрэгтэй юу?

1.7K 287 43
                                    

Зохиолчийн талаас

Хаалт өндөрлөж үзэгчид тарав.
Одоо циркийн хашаанд элдэв зүйлсийн хог цааснууд л хөглөрөх ажээ. Эрдэнэ шиш, хөвөн чихрийн уутнууд салхинд туугдан нисэлдэж энд хэдхэн цагийн өмнө хүмүүсээр дүүрсэн байсан гэвэл ч итгэхэд бэрх болсон байв.

Алиалагчийн маанагдуухан инээмсэглэсэн төрх, циркийн удирдагч ганган хослолтойгоо ихэмсэг гэх чинь инээмсэглэх хөрөг, хутга шидэгчийн хурц харц үзэсгэлэнт царай, агаарт дүүлэгчийн гоо үзэсгэлэнг төгс төлөөлж чадахгүй ч ядаж дөхүүлэх хар зураг, шидтэн нууцлаг инээмсэглэл бүрх малгайн хамт энгийнээрээ зогсож буй хөрөг эцэст нь шинэхэн нэмэгдсэн бидний таних Жонгүгийн зураг.

Энэ бүгд циркийн төв асрыг тойроод нэлээд их зайг эзлэн сүндэрлэх бөгөөд үүнийг харсан хэний ч нүд баярлаж сэтгэл гэгэлзмээр аж. Үнэхээрийн өв тэгш царайтай залуусын зургийг харсан хэн ч ярвайхгүй нь лав.

Түүний цаахан багахан бэлэг дурсгалын дэлгүүр байх бөгөөд хүн хэр удаан хугацаанд ороогүйг шалан дээр нь тогтсон гүнзгий шороо тоосноос харж болох аж.

Энд цирк гэхээс илүү орхигдсон суурин шиг л харагдана.

Үзэгчид явснаас хойш гол дүрүүд маань ялалт, ашиг орлогоо тэмдэглэн мялааж тансаг оройн зоог барин сууцгаажээ. Мөн л ширээнд зөвхөн зургаан хүний аяга шаазан эдлэл, хар модон сандал байв. Энэ бүхэн нэг л хүнд огт шударга бус санагджээ. Тэр хүн нь мэдээж шинэхэн бүжигчин байлаа.

Түүний зүрх базлах шиг болж яагаад тэд түүнийг зөвхөн түүнийг ялгаварлаад байгааг ойлгож ядна.

Хөмсгөө гүн гэх чинь зангидах тэрээр алиалагчийн үргэлж суудаг байсан харин одоо бол түүний ирсэн шинжгүй хоосон дэвсгэр жижигхэн ширээг нь нүд салгалгүй ажиглаад түүний хаана байгааг тааварлахыг хичээнэ.

Алиалагч хаана байна аа? Тэхён хаана байна?

Жонгүүгийн санаа дээд цэгтээ зовж түүнийг энд тэнд ухаан, мэдрэлээ алдатлаа зодуулчихаад хэвтэж байх вий гэдгээс сүнсээ зайлтал айна.

Эцэст нь инээд, наргиан сархадын халууныг эвдэн хүүгийн чанга бөгөөд айсан хачин нарийнхан хоолой эвдэв.

- Тэхён хаана байна аа?

Бүгд түүн рүү төвөгшөөн харж бүр Хусог түүн рүү харцаа ч чулуудсангүй.

Юнгигийн цээжийг налан Жиний наргианд инээж суусан Жимин залхсан байдалтай нүдээ эргүүлээд ийн хэлсэн нь Жонгүгийг улам төөрөгдүүлж орхив.

𝙏𝙝𝙚 𝘾𝙞𝙧𝙘𝙪𝙨Onde histórias criam vida. Descubra agora