27. Чи

1.3K 239 78
                                    


- Юу? Чи минь зүгээр үү?

- Холд гээд байна...

Жонгүг Тэхёныг түлхэхийг хүссэн ч биеийнх нь бүх хүч шавхагдчихсан бололтой хуруугаа ч хөдөлгөх тэнхэлгүй болжээ. Дэмий л хүйтэн харцаар ширтэн, үүгээрээ Тэхёны эмзэгхэн зүрхийг сийчих аж.

Тэхён тэсэхүйеэ бэрх сэтгэлийн өвдөлтийг мэдэрч нулимсаа залгилна.

- Чиний бие муу байгаа байх. Би ус хийгээд ирье.

- Хэрэггүй.

Тэхён уруулаа дотроос нь хазаж, нулимсаа барин байж томоор инээмсэглэлээ. Энэ том инээмсэглэлийн цаана түүнээс хэд дахин их зовлон шаналал нуугдаж буй.

Жонгүг одоо тааз ширтэх бөгөөд зүрхэнд нь мэдрэгдэх асар их дарамтыг үл тооно.

- Юу гэсэн бэ хайрт минь?

Тэхёны шаналал дүүрэн инээмсэглэлийг харж тэсээгүй Жонгүг арай хийн биеэ хөдөлгөж эргэж хаав. Түүний нүдэнд харагдахгүй ч сэтгэлд нь үлдсэн Тэхёны зовж буй төрх, гундаж буй царай, хуурамч инээмсэглэл нь Жонгүгийг дотроос нь идэж байлаа.

- Боль. Боль гэж байна. Больцгооё. Бид хэнийг хуураад байгаа юм?! Энэ бүхэн анхнаасаа л эхлэх учиргүй байж...
Ким Тэхён болоод Жон Жонгүг гэдэг хүмүүс хамт байх ёсгүй.

Түүний амнаас гарах үг бүр өөр нэгнийг ёроолгүй зовлон шаналалаар дүүрэн ангал руу түлхэж байлаа.

- Энэ бүхний дараа... Зүгээр л больё гэнэ ээ?
Больё гээд л больчихдог хэрэг үү? Чиний хайр ийм хэврэгхэн байсан юм уу Жон Жонгүг.

Ямар ч хайрт минь эсвэл Жонгүгие байхгүй. Зүгээр л Жон Жонгүг.

- Чиний тэр яриад байгаа хайр чинь чиний эсвэл миний үхлээр л төгсөнө. Чи тэгж бодохгүй байна уу. Би тартагтаа тулчихаад байна Тэхён аа

Жонгүгийн сульдсан өнгөө нууж ядсан хоолой энэ үгсийг урсгахдаа мэсээр сүлбүүлж буй мэт халуу шатаж хорсгоно. Хайрын тангаргийг тэр энэ амаараа хэлсэн. Одоо хэн нэгнийг үхэл рүү түлхэх амлалтыг ч бас энэ амаараа хэлж байна.

- Чи биз дээ...

Тэхён гарынхаа үеийг цайтал атгаН чийг үнэртсэн гэрийн нөгөө булан руу дэмий л ширтэх аж. Түүний болор нулимсууд хацрыг нь дагаж эрүүн дээр нь очоод шал руу дусална.

- НАМАЙГ ХЭН Ч БАЙСАН ЮУ Ч БАЙСАН ХАЙРЛАНА ГЭСЭН НЬ ЧИ БИЗ ДЭЭ. ХЭНД Ч ЗОДУУЛЖ, ДЭЭРЛЭХҮҮЛЖ, ХАРААЛГУУЛАХГҮЙ ГЭСЭН НЬ ЧИ БИЗ ДЭЭ. ЭНЭ ХАЙРЫГ БҮТНЭ ГЭСЭН НЬ ЧИ БИЗ ДЭЭ. ХЭЗЭЭ ч орхихгүй гэсэн нь ч чи биз дээ.

𝙏𝙝𝙚 𝘾𝙞𝙧𝙘𝙪𝙨Donde viven las historias. Descúbrelo ahora