Кёнсүү өглөө босон урьдын адил хамтлагын гишүүддээ өглөөний цайг нь хийж байв.
Гэтэл ард нь хүн ирэх чимээ гарахад гайхан харвал Жүнмён нэг л юм хэлэх гээд чадахгүй байгаа бололтой эргэн харахад нь эв хавгүй инээмсэглэн хүзүүгээ илэх аж.
Кёнсүү: Яасан хён? Цай арай болоогүй байна. Юу болоов?
Жүнмён: Нөгөө юу... би нөгөө шинэ драманд тоглох гээд... тэгээд нөгөө чамайг "100 өдрийн хань" дээрээс сайн үнсэлцдэг гэж сонссон юм тэгээд... ахх би нөгөө тийм ч сайн биш болохоор заагаад... за за мартаж үз
гээд Кёнсүүг будлиулж гүйцээд гал тогооноос зочны өрөөгөөр дамжин өөрийнхөө өрөө лүү явж байтал хэн нэгэн татахад нь эргэж харвал Кёнсүү байх нь тэр.
Тун удалгүй Жүнмён өөрийнхөө уруул дээр өөр нэгний уруулыг мэдрэхдээ нүд нь томорсон ч аажмаар нүдээ анин гараа Кёнсүүгийн хүзүүгээр оруулж харин Кёнсүү Жүнмёний бүсэлхийгээр өөр лүүгээ улам татан тэвэрч үнсэлт ч улам гүнзгийрэв.
Агаар дуусахад хоёул нүдээ нээн амьгаадсан ч тэврэлдэн бие биенийхээ нүд рүү ширтэн духаа наан зогсов.
Жүнмён: Би ууг нь бичлэг эсвэл драмын kiss scene-ээс харуулж тайлбарлаад өг л гэх гэсэн юм гэснээ ичингүйрэн өөр тийшээ харав
A\N: double up 😂 i love kyungmyeon