Жонгүг: чи намайг хүлээж авах уу? гэхэд нь би юу гэж хэлэхээ мэдсэнгүй. Миний амьдралдаа Жонгүгаас сонсохыг хамгийн их хүссэн асуулт байхад яагаад одоо нэг тийм хий хоосон зүйл шиг сонсогдоно вэ?
Би түүний гарыг бэлхүүснээсээ аван тэврэлтээс нь салж суун: би одоохондоо хэлж мэдэхгүй нь гэж хэлсээр байдаг хурдаараа өрөөнөөс нь гарж өрөөндөө орон хаалгаа түгжлээ.
Миний сэтгэл дотрыг цаг агаараар дүрсэлвэл нартай бороо орно. Нар гийж байгаа ч бороо орно. Жаргалтай байх ёстой ч цаанаасаа гуниглах өөрийн сэтгэл хөдлөлийг тархи ч зүрх ч хоёулаа мэдэхгүй нь цаанаасаа догдлох ёстой ч эсэргээрээ бодол болно. Би өмнө нь энэ асуултыг сонссон бол сонсох даруйдаа зөвшөөрөх байлаа. Харин одоо зүгээр бодол болохоос өөр зүйлгүй.
Сэтгэл дотор минь яагаад ийм сонин болно вэ?
Маргааш өглөө нь босон цайгаа уун сууж байтал Жонгүг дөнгөж сэрсэн бололтой үс нь сэгстйсэн босж ирэн ус ууна. Өчигдөрийн явдалыг санаж байгаа болов уу? Би үнэхээр ойлгомжгүй хариу хэлсэн шүүдээ. Тэр яаж хүлээж авах бол?
Түм буман бодолтойгоор талхаа хээв нэг амандаа зажилж байтал тэр наашаа харахад бид 2ийн харц тулгарчихав. Би өмнөх шигээ бултуулахыг хүссэнгүй харин ч харцнаас нь хариулт хайхыг хичээнэ.
Тэр гэнэт наашаа нэг нэг алхамаар ойртож эхлэн гараа ширээн дээр хүчтэй цохин наашаа тонгойн би ч байдагаараа бүлтийн ямар үйлдэл хийхийг таамаглаж ядна.
Жонгүг наашаа ширтэж байснаа гарт байх талхнаас хазан буцан дээш өндийн:амттай юмаа. Ажилдаа явлаа юу? Гэхэд нь зүгээр л толгой дохино.
Жонгүг:аан өчигдөр- гэж хэлж дуусаагүй байтал карманд нь байх утас нь дугаран тэр аван нэг хөмсөгөө зангидан буцан хэвийн царайндаа орон утсаа аван: байна уу? гэх сэтгэл хөдлөлгүй хоолойгоор авах нь намайг бага зэрэг айлгах шиг.
Жонгүг: орой хэдээс?
Жонгүг: зза тэнд уулзая гэсээр утсаа таслан наашаа харан нэг малийчхаад:зза тарж ирэхээр чинь ярья гэж хэлэн цааш өрөө рүүгээ орчихов.Би ч гайхсаар талхаа идэж дуусгаад ажил руугаа алхах замдаа хэнтэй ярьсаныг нь тааж ядна. Мина юм болов уу? Магадгүй Мина л байх юм. Өөр хэнтэй ярина гэж?
Гэсээр юм бодол болон явж байтал урд байх хүнэн харалгүй мөргөчихөв. Би тонгойн уучлалт хүсээд явах гэж байтал ард Мин захирлын дуу гарав. Болдог хүнээ ч очиж мөргөж дээ.
ВЫ ЧИТАЕТЕ
Marry Me!![✔✅]
Любовные романы-Хөөе чи надтай гэрлэчих! -Одоо би чамтай юу? Галзуурсан биш дээ. Больёдоо. -Тэгвэл шууд хүүхэдтэй больё. -Би эмэгтэй хүнд хүчиндүүлэхдээ тулаагүй байна....