"Жонгүг, чамайг Тэхён хайгаад байна лээ!"
Жонгүг толгой дохин ангиасаа гарахад ангид үлдсэн хүүхдүүд түүний талаар шуурч эхлэв. Учир нь тэр сургуулийнхаа хамгийн олон хүнийг араасаа гүйлгэдэг нэгэн л дээ.
Эхлэлийг уншихад л та нөгөө л нэг playboy-той залхмаар өгүүллэг байх шив гэж бодож байвал эртхэн хариуг тань хэлээд өгье.
Та андуурч байна!
Энгийн нэг хайрын түүх, гурвалсан харилцаанаас илүү сонирхолтой байна гэдэгт 100$ тавья.
"Тэхён, Жонгүг хоёр үерхдэг гэдэг нь баттай!"
"Үгүй ээ, тэд үерхдэггүй. Зүгээр л найзууд гэж Жонгүг өөрөө хэлсэн. Надад"
Зарим охид Тэгүг гэх Ship-ийг дэмжих бол зарим Жонгүгтай арай гайгүй харьцчихдаг нь өөрсдийгөө түүнтэй тохирно гэж сөргөөцөлдөх аж.
Өө нээрээ, Тэхён гэх хүний талаар ямар ч мэдээлэл өгөөгүй юм байна.
Түүнийг хэдэн үгээр тайлбарлавал Жонгүгийн Амраг, найз залуу аль эсвэл найз нь ч биш! Найзууд гэхэд тэд шугамыг хэтэрхий гэмээр цаашаа давчихсан. Найз залуу гэхэд тэдний хооронд хайр байдаг эсэх нь эргэлзээтэй. Ялангуяа Жонгүгт түүнийг гэх сэтгэл байдаг эсэхийг мэдэхгүй юм.
"Тэхён, намайг хайгаа юу?"
"Гэнэт чамайг хармаар санагдсан юм"
Тэхён дэггүй гэгч нь инээмсэглэхэд Жонгүг ч мөн адил инээд алдан түүний гүн улаан будаг түрхсэн уруулыг нь озон авлаа.
Чөлөөтэй байхыг эрмэлздэг тэрээр сайхан харагдахын тулд уруулаа өнгөлж, таалагдсан өнгөөрөө хумсаа будах дуртай нэгэн. Чихээ олон цоолуулж хэлэндээ ч цоолбор хийлгээд амжсан. Гагцхүү түүний биенд шивээс гэх урлаг л дутуу байх шиг.
"Орой явж хөгжилдөнө биз дээ?"
"Чи хүсэж байгаа бол би хэзээд бэлэн"
"Гэрийн чинь гадаа хүлээж байя. 09 цагт"
Тэдний яриа дууссан болохоор одоо бүх зүйл голдиролдоо орж болно гэх шиг хичээлийн хонх дуугаран саяхан л хүнээр хахаж цацсан коридор хэдэн газарт унасан хогтой л үлдэв.
Болзсон цаг болж Тэхёны гэрээсээ гаран болсон ирвэл Жонгүг лаг машинтай үлгэр дээр л гардаг ханхүү шиг түүнийг догиор хүлээн зогсоно.
Тэхён сайхан биеээ гайхуулах зорилготой мэт өөртөө томдсон цагаан сорочикийнхоо эхний гурван товчыг тайлан үзэсгэлэнтэй гэгдэх эгэмээ тодотгохын тулд алтлаг зүүлт зүүсэн төдийгүй өөрийнхөө булчинлаг хөлийг харуулах шиг хар бариу жинс өмссөн нь түүний төгс байдлыг улам л чимж байлаа.
YOU ARE READING
PlayGuy |VK [✔️]
FanfictionТоглогч залуугийн түүх гэхээс илүүтэйгээр тоглогч болох гэж хичээсэн муу залуугийн түүх юм болов уу? 2021-01-20