Лусын дагина? Та лусын дагина байдаг гэдэгт итгэдэг үү? Магадгүй лусын энэхүү төрөл зүгээр л хүмүүсийн сэтгэхүйнээс гарж ирсэн төсөөллийн амьтан байж болох юм. Яг л хүн аалз гэж байдаггүй шиг лусын дагина ч бас байхгүй байж болно.
Гэвч далайн ойролцоо амьдардаг хүмүүсд сэжиг бүхий нэгэн зүйл байнга үзэгдэх болов. Зах дээр аваачиж зарах гэж байсан загаснуудыг нь нэг шөнийн дотор бүгдийг нь суллаж, ор мөргүй алга болдог болов. Зарим хүмүүс үүрээр хүн төрхтэй зүйл далайруу шумбан орж байхыг хүртэл харсан гэлцэнэ.
Сун Ино одоо их сургуулийн төгсөх дамжааны оюутан. Тэрээр ямар нэг зүйлд ер бусын гэмээр ханддаг нэгэн. Сэтгэл санаагаа удирдах чадвар муу, зүгээр л тэр үедээ ямар сэтгэл хөдлөлтэй байна яг тэрүүгээрээ бусадтай харьцдаг нэгэн.
Ино-д багаасаа хойш өдийг хүртэл найзалсан найзууд бий. Ким Суа, Хан Миён, Кан Тэхён, Чүэ Бомгю, Хюнинг Кай болон Чүэ Ёнжүн. Тэд өөрсдийн гэсэн онцлог, бусдаас ялгарах чадвартай бөгөөд ааш зангаараа ч мөн бусдаасаа ялгардаг билээ.
Ино Ёнжүнтэй үерхсээр 3 жилийг ардаа үдсэн юм. Энэхүү 3 жилийн хугацаанд Ёнжүн Ино-г урьдийнхаас нь тэс өөр хүн болгож, хэний ч дурлахаар зан араншинтай ялдамхан охин болгов. Харин 1 сарын өмнө . . .
Ёнжүн машины ослоор энэ хорвоог орхихоор болов. Тэр өдрөөс хойш Ино буцан өөрийн хуучин төрхөндөө орж, хэнийг ч харсан шаналалаасаа болж хичнээн их зовж байгааг нь илтгэхээр байлаа.
Хэдэн хоногын өмнө Иногийн сэтгэл санааг нь өргөхөөр найзууд нь хотоос зайдуу байх далайн эрэгт авчиран, зугаацхаар шийджээ
● ● ●
차! Шинэ бичвэр хаяанд иржээ. Энэ удаад бусад бичвэрүүдэнсээ арай илүү өөрөөр сэтгье гэж бодлоо.
Энэ жил гарсанаас хойш Лусын дагина Ариел хүүхэлдэйн киног ахиж үзсэний дараа бүр бичмээр санагдаад байсан юм.
Тэгсэн өчигдөр орой бас нэг юм уншчихсан чинь шинэ бичвэр эхлүүлэхгүй л бол дотроос юм хатгаад байж сууж болсонгүй ээ гэж ㅋㅋㅋ 🌱•coolommae•
-Xuucin accnaasaa xuulj awcirlaa.
YOU ARE READING
"The Merman that I know"
Fantasy- Би лусын дагина харсан. Ойлгож байна уу? Тэд их гоё сүүлтэй тэгээд .. - Суа? Битгий тэнэглээд байна! Лусын дагина гэдэг чинь үлгэр болон ном зохиол дээр л гардаг юм. - Үгүй дээ. Би жинхнээсээ хардаг. Тэд нар бас хүний хэлээр ярьж чаддаг. - Чи их...