[3]

27 8 0
                                    

Далайн эрэг дээр сэрсэн даруйд саяны харсан зүйлийг юу болохыг нь тайлах гэж оролдоно. Хүн намайг аварлаа гэхэд яагаад юу ч хэлэлгүй далай руу орчихсон юм бол? Эсвэл би уусан дарсандаа болж хий юм харсан байх. Бурхан минь, Сун Ино! Чи архины солио туссан бололтой.

Яг л усан хулгана болсон мэт далайн эрэг дээр юу болсоныг гайхан сууж байтал найзууд маань байшингаасаа хашгиралдан наашаа гүйж байлаа. Тэд "Ино!" хэмээн хашгирж байсан юм. Би ахиад л тэдний санааг зовоочихож.

Миён ирсэн даруйдаа "Бурхан минь, Ино! Чи зүгээр байна" хэмээн толгойноос минь барьж байсан бол Суа "Чи яаж галзуурхаараа далай руу ордог байна аа! Мангар амьтан" гэсээр намайг тэвэрж байлаа. Харин Бомгю надаас арай зайдуу байх тайлж шидсэн зузаан цамцыг минь авчиран нөмөргөсөн бол Хюнинг Кай намайг гар дээрээ өргөн явсаар амралтынхаа байшин руу орсон юм.

Тэр шөнө би өмнө хэзээ ч ханилгаж байгаагүй гээрээ ханиалгаж, мөн халуурж, орондоо яг л жоохон хүүхэд шиг уйлан өнгөрөөсөн билээ. Мэдээж би ханиад хүрчихсэн.

[2 сарын дараа]

Зуны амралт дуусав. Амьдралынхаа хамгийн сүүлийн удаа "оюутан" гэх нэрийг зүүх жил.

Найзуудаа дагуулсаар ангидаа орж ирвэл бусад хүүхдүүд бидний зүг харж байлаа. Мэдээж ойлгомжтой. Тэд өмнөх хичээлийн жилийн хавар болсон явдалыг мэдсэн байх шүү дээ.

Өөрийгөө арчаагүй, гунигтай амьтан мэтээр харуулахыг хүсээгүй тул хүчээр инээн өөр зүйлд сатаарахыг оролдож байтал ширээний минь хажууд доод ангийн маань охин орж ирэн зогсов.

"Ямар нэг юм болоо юу?" би түүнээс асуухад тэрээр уур, уцаартай нүдээр над руу харж байсан юм.

"Чи яаж инээж чадаж байна аа?"

Түүнийг ийн хэлэхэд Суа түүнээс "Чи гэсэн үү? Хөөе хүний ангид орж ирчихээд соёлтой байдаггүй юм аа гэхэд ах захтай байгаач" хэмээн уурлавал өнөөх охин ахин "Ёнжүн ахыг явуулчихаад ямар нүүрээрээ энд ирж байгаа юм бэ?" гэсээр хашгирж гарав.

Би "Юу? Ёнжүн ах гэсэн үү?"

"Тийм ээ, Ёнжүн ах. Тэр шөнө Ёнжүн ах чам шиг юмийг гэрт чинь . . " түүнийг орилсоор хэлж байтал ангийн маань багш орж ирэн өнөөх охиныг анги руугаа яв хэмээн загиналаа. Гэвч би ахин эвгүй байдал даа шилжин үлдсэн юм. Багшийн орж ирэхтэй зэрэгцэн найзууд маань ч бас байр байрандаа суув.

Би уйлахгүйг хичээн бусдад мэдэгдэхгүй ч аман дотроо хэлээ хазан суусан юм.

Багшийг орж ирсэний дараа араас нь эрээн срочкин цамц, цэнхэр өмд өмссөн өндөр залуу орж ирэв. Багш түүнийг шинэ оюутан хэмээн танилцуулаад хаа нэгтэй очоод суу гэхэд тэр суудлуудыг гүйлгэн харсанаа миний хажууд ирэн суув. Түүний суусан суудалд Ёнжүн суудаг байсан . . .

Багш нарыг ээлж ээлжээрэй орж ирэн лекцээ тавьж байхад би хичээлдээ анхаарахгүй байлаа. Хамгийн гайхмаар нь гэвэл шинээр ирсэн гэх залуу бүтэн хичээлийн турш над руу ширтсэн явдал. Түүнийг ч бас яагаад байгааг ойлгохгүй нь.

Цайны цагаар сургуулийн хоолны газар орж ирэн хоолоо аваад суудалдаа суухад өнөөх залуу ахин хажууд минь ирэн суув. Гайхан түүнрүү харж байтал манай хэд ч бас хоолоо барьсаар ширээнд ирэн суухдаа өнөөх залууг харан гайхацгааж байлаа.

Тэхён "Э-энэ чинь, хэн билээ?" гэсээр гайхан суудалдаа суувал Суа "Өнөөдөр шинэ зочинтой байгаа юм байна тийм үү?" гээд баяртай нь аргагүй суудалдаа суув.

Суа "Чи сургуульд орж ирхээсээ өмнө шалгалт өгсөн үү? Шалгалт өгөөд тэнцсэн оюутнууд шууд хүссэн дамжаагаа сонгоод орж ирдэг. Төгсөх дамжааны ангиудад хэзээ ч шинэ оюутан нэмэгдэж байгаагүй. Тэгэхээр чи шалгалтнаас авах ёстой дээд оноог нь авсан гэсэн үг, нээрээ чи . ." түүнийг хэлж дуусаагүй байтал Хюнинг Кай аманд нь талх чихэн орхилоо. "Чалчаа минь дуугүй байж үз"

Би тэднийг хэсэг харчихаад шөлнөөсөө нэг халбагдахад халуун байсанд нь салганан хойш суувал өнөөх шинэ залуу хормын дотор салфетки аманд минь барьв. Яг энэ үед найзууд минь гайхсаар бидэн лүү харж байлаа.

Бомгю "Та хоёр бие биенээ таньдаг юм уу?" гэхэд нь би толгойгоо учиргүй сэгсрэн, нөгөөх салфеткиар амаа арчин ширээн дээр тавьв. Бомгю "Тэгвэл, чамайг хэн гэдэг юм?"

Залуу "Намайг, Ч-чүэ Сү-сүбин" хэмээн сандрангуй хэлэв.

  Хоол идэж дууссаны дараа би хамгийн түрүүнд тавагаа барьсаар босон алхаж байгаад хөлөндөө тээгэлдэн унах шахлаа. Бас нэг гайхалтай зүйл нь гэвэл би газарт оочоогүй явдал. Юу вэ гэхээр, намайг . . . Чүэ Сүбин гэх залуу барьн авсан юм.

Сандарсандаа тавагаа шидэн оочих гэхэд Сүбин гарнаас минь барьн авсан ба тэр үед бидний харц тулгарсан юм. Түүний нүд энэ үед усан цэнхэр өнгөтэй болсон байх  ба нүднийх нь ард нууцлаг гэмээр тоо томшгүй нууц байгааг мэдрэх шиг болов. Мөн түүний нүдэнд дурлахгүй байх аргагүй байсан юм. Гэхдээ, тэр надад өмнө нь харж байсан хүн шиг танил харагдсан.

Магадгүй далайн эрэг дээр?

"The Merman that I know"Where stories live. Discover now