[4]

31 11 4
                                    

Сандран алхсаар буцан ангидаа орж ирэв. Азаар цайны газар олон хүүхэд байгаагүй учир биднийг нэг их хүмүүс хараагүй байх хэмээн дотроо бодлоо. Удалгүй найзууд маань Сүбин гэх залуутай хамт ангид орж ирэн суудалдаа суув. Мэдээж өнөөх залуу миний хажууд суусан.

Сүбин үе үе надруу удаанаар ширтэж байгааг би нүднийхаа булангаар харав. Би түүнд тийм сонирхолтой байгаа юм байх даа?

Би цүнхнээсээ ус гаргаж ирэн Сүбин руу харж байгаад "Уух уу?" хэмээн асуувал Сүбин толгойгоо сэгсрэв. Дараагаар нь түүнрүү ус цацах гэж оролдвол тэрээр бултах мэт үйлдэл гарган сандарсаар суудлаасаа өндийн боссон юм. Магадгүй миний бодол зөв бололтой. Тэр бол, лусын эр байж болох юм.

  Орой хичээлүүд дууссаны дараа сургуулийн хаалга руу цүнхээ барьсаар алхаж байтал урд минь Сүбин алхаж яваа харагдлаа. Хэдий тэр надад хамаагүй ч би түүнийг мэдмээр байна. Лусын амьтан мөн эсэхийг нь.

Би түүний гарнаас чирсээр сургуулийн усан бассейнд орж ирэв.

Сүбин "Я-яагаад байгаа юм бэ?"

"Чи сэлж чадна биз дээ?"

"Юу? Үгүй ээ, би ч-чадахгүй"

Тэрээр миний өөдөөс харсаар яг л жоохон хүүхэд өөртөө байгаа ганц чихрээ нууж ядаж байгаа мэт зогсоно.

"Намайг авраарай" би ийн хэлээд ус руу унан алга болов. Хэрвээ тэр намайг аврахаар орж ирвэл би түүнийг баталж чадах болно. Лусын дагина усанд орж ирэхдээ сүүл нь харагддаг биз дээ?

Удалчгүй дээврийн гэрэл усанд ойн харагдаж байх үед нэгэн залуугын ус руу орж байх дүрс нүдэнд минь үзэгдлээ. Тийм ээ, чи бол . . лусйн эр мөн!

Уснаас гарсан даруйд "Ино, чи тэнэг юм уу?" гэх танил хоолой сонсогдсонд гайхан нүдээ нээвэл Хюнинг Кай угтан авлаа. Түүний хувцас бас норсон байх бөгөөд бидний хажууд Сүбин үзэгдсэнгүй.

"Кай? Чи энд юу хийж байгаа юм бэ?" гэсээр гайхан түүнээс асуувал тэрээр бухимдсан харагдав.

"Чи чинь галзуураа юу? Хичнээн шаналсан байж болох ч одоо бүр сургуулийн усан санд? Ёнжүн чамайг ийм байдалтай байгааг чинь харсан бол яах байсан бол оо?"

"Ийм зүйлд битгий Ёнжүнийг оролцуулаад бай!" би босон ханцуйгаа мушгиад, ийм тийг тойруулан харлаа. Сүбин? Тэр хаачив аа?

"Юу хайсан юм?" Кай асуув.

"Чи яаж энд орж ирсэн юм?"

"Гэр лүүгээ харьх гэж явж байгаад хэн нэгнийг усан сан луу унаж байгааг сонссон юм. Тэгээд хүрээд ирсэн чинь, чи!!! Би чамайг Миёнд хэлэх болно"

You've reached the end of published parts.

⏰ Last updated: Jul 24, 2020 ⏰

Add this story to your Library to get notified about new parts!

"The Merman that I know"Where stories live. Discover now