[1]

32 7 0
                                    

Энэ амьдралыг орхин явж байгаа нь биш, үлдэж байгаа нь дэндүү их өвддөг."

Энэхүү үгийг дотроо бодон юу ч үгүй цэнхэр далайг ширтэн, далайн эрэг дээр сууна.
Би тэгж их шаналж байгаа гэж үү? Араас нь явмаар, бүр маш ихээр уйтгарлаж, өдөр шөнөгүй нулимсандаа хутгалдаад байгаа хэрэг үү?

Уучлаарай, гэхдээ энэ үг үнэн бололтой . . . санаж байна! Ёнжүн аа!

Усны хувцас өмссөөр шаргал элсэн дээр нимгэн даавуу дэвсэн наранд биеэ ээн хэвтлээ. Үнэхээр юуг ч бодохыг хүсэхгүй байна. Эгц өөд харж байснаа хажууд тийш харвал намайг дагуулж ирсэн найзууд маань агаарын бөмбөг тоглон инээлдэн гүйж байгаа харагдав. Энэ үед би өөрийгөө биш тэднийг өрөвдлөө.

Найз залуугаа алдсан найзынхаа сэтгэлийг засах гэж юу ч хамаагүй туршиж буй эрч хүчтэй охид хөвгүүд. Би тэдэнтэй бараг л бага ангиасаа эхлэн найзалж байгаа билээ. Хаа ч явсан биеэ даах чадалтай, өөрсдийн гэсэн авьяастай залуус. Гэвч би тэднээс өөр. Миний өөрийн гэсэн ертөнц уйтгар гуниг болон хэний ч тоож уншихааргүй хуучирсан номоор дүүрэн.

Тэдэн рүү харан хэвтэж байтал хажууд минь хүн ирэн суух шиг болон, түүний зүг харвал өдөрхөн таарсан танихгүй залуу байлаа.

"Чи ганцаараа, уйдаж байгаа биз дээ?" тэрээр над руу хачин харц шидлэн хэллээ. Би түүнийг тоосонгүй буцан найзуудынхаа зүг харвал тэрээр ахин "Танилцаж болох уу? Чамайг ганцаардаж байгаа л гэж бодсон юм."

Бурхан минь намайг тайван орхиод өг!

"Уучлаарай, чи эндээс явж болох уу?" би босон суугаад түүний зүг ууртай нь аргагүй хэлэв. Тэрхүү залуу цочин арагши болсоноо "Юу? Би ямар нэг буруу зүйл хэлсэн юм уу? Юундаа уурлаад байгаа юм бэ" чанга дуугаар хэллээ.

"Би энд ганцаараа баймаар байна! Ойлгож байна уу? Аль эсвэл би чамайг тонилгоод өгөх үү?" миний чанга дуугарахыг сонссон найзууд маань миний зүг ирэн "Юу болсон бэ? Ино?" гэх ам уралдан асуусан аа өнөөх залуу руу харлаа.

Өнөөх залуу "Би зүгээр л танилцах уу гэж асуусан байхад яагаад уурлаад байгаа юм бэ?" гэж гайхсан мөн уурссан аятай хэлэхэд миний нэг найз болох Миён түүнийг цааш авж явангаа "Уучлаарай, манай найзад сүүлд нэг таагүй зүйл тохиолдсон юм аа, ойлгоорой" хэмээн хэлж байгаа сонсогдлоо.

Намайг тайвшируулж буй найзууд маань мөн л "Ино, чамд хэцүү байгаа болохоор л бид чамайг энд авчирсан. Бүгдийг мартах гээд үз л дээ, Ёнжүн . . нэгэнт байхгүй болчихсон болохоор . ." хэмээн юу хэлэх ээ мэдэхгүй амаа ангайн зогсоно.

"Бурхан минь, Суа! Чи яаж Ёнжүнийг байхгүй болсон гэж хэлж чадав аа! Тэр чиний, бидний найз байсан! Миний хамгаас хайрладаг хүн байсан байхад . . . бурхан минь!" би гомдсондоо болон хэдэн тийш холхиж байсанаа хоёр гараараа нүдээ даран уйлж эхлэв. Гомдолтой байна! Миний найз залуу үхээгүй! Тэр одоо ч миний сэтгэлд, зүрхэнд, тархинд бүр эд эс бүхэнд минь бий!

Далайн эрэгт байрлах шилэн байшин дотроос нар жаргаж буйг харангаа алкохолны төрлийн зүйл ууж байлаа. Анх уух гэхэд тэр намайг хориглож байсан. Харин одоо , хэн ч намайг хориглохгүй.

Нар жаргаж байгаа нь далай яг л нарыг өөрийнхөө биед шингээн, элгээрээ түүнийг тэвэрч байгаа мэт харагдана. Далайн зүг биш өөр тийш харвал байшингийн доор хэдэн найзууд минь хоорондоо юм ярьлцан байгаа харагдлаа. Удалгүй Суа уурласан бололтой босон өөр тийш гараа хаялан алхлав. Магадгүй надаас болж Суа уурласан байх.

Нар сар хоёр байраа сольн, тэнгэрт сар гарах ээлж иржээ. Түүний хажууд однууд мөн гялалзан харагдана. Тавцан дээр гаран хашлаганаас зүүгдсээр тэнгэр өөд харж байтал найзууд маань дээд давхараас шуугилдан бууж ирсэн ээ Бомгю "Ино, Суаг хараагүй биз?" хэмээн асуулаа. Намайг толгойгоо сэгсрэхэд тэд уулга алдан "Одоо яана аа, хаашаа явчихав аа" хэмээн санаа зовсон аятай хоорондоо ярьв.

"Юу болсон бэ?" намайг асуувал тэд "Суа алга болчихлоо, бид гарж хайх хэрэгтэй байна. Харин Ино, чи байшиндаа байж байгаарай! Суаг ирвэл бидэн рүү залгана шүү" гэчихээд хаалга өөд уралдан гүйцгээв.

Удалгүй 10 хэртэй минут өнгөрсөний дараа том өрөөнд тэднийг хүлээн сууж байтал Суа хаалгаар гүйхээрэй орж ирэн, надруу хараад хормын дотор хажууд минь ирэн суув.

"Ино, б-би . . би сая . . . чи намайг юу харсан гэж бодно оо?" хэмээн айсан бас сандаран хэлэхэд нь би "Юу?" хэмээн асуулаа.

"Би сая лусын дагина харсан. Чи мэднэ биз дээ? Хүн шиг хэлбэртэй мөртлөө бас яг загас шиг. Бидэн шиг газарт биш далайд амьдардаг!"

"Бурхан минь, Суа! Чи зүгээр л хий зүйл харсан байх. Аль эсвэл баг өмссөн хүн байж ч болно шүү дээ?" би түүнд аргадсан өнгөөр хэлэв.

"Үгүй ээ. Яг мөн байсан байсан!"

"Үнэхээр лусын дагина ч билүү тэр зүйл байдаг гэдэгт итгэлтэй байна уу?"

"Тийм ээ, би өөрийн нүдээр харсан!" Суа хоёр гараа дээш өргөн, чанга дуугаар хэллээ. Тэрээр надад итгүүлмээр байгаа нь илт мэдрэгдэж байна.

"Уучлаарай, би чамд итгэхийг хүсэж байгаа ч . . . лусын дагина зөвхөн үлгэрт л байдаг юм"

"The Merman that I know"Where stories live. Discover now