Story

62 15 1
                                    

  Хайр болгон жаргалтай төгсдөггүй . Маш олон төрөлтэй зарим нь яг үлгэр шиг бол өөр нэг нь там шиг эсвэл эмгэнэлт жүжиг шиг .
Жэну бид хоёрын хайр бол хамгийн этгээд нь  түүнд миний хачин байдал адаар ааш гээд бүгд таалагддаг байсан юм .

Тэр байтугай өөрийг нь тамлахад ч дуртай байсан даг яг миний мөрөөдлийн ханхүү шиг хоёр үгээр бол
Төгс хосууд гэсэн үг .

Бид өсвөр  насандаа танилцсан гэнэн томоогүй хүүхдүүд байлаа . Миний гаж байдлыг мэдсэн ч Жэну тэр байдалтай минь намайг тэр чигээр нь өөртөө уусгачихсан.
Би ч түүнд галзууртлаа дурласан даа тэр нэг гайтай өдөр ирэх хүртэл шүү дээ .

~ 5 жилийн  өмнө

-Нажонаа гэрлэцгээе нас оройтлоо тэгэх үү л дээ насан туршдаа хамтдаа байцгаая гэж хэлэн хошуугаa унжуулан хэлэхэд охин нүүр дүүрэн инээмсэглэл тодруулан

- Тэгье ээ би зөвшөөрч байна өнөөдөр гэрлэх үү цусан тангараг өргөх үү ? Хайраа

- Тэгэлгүй яахав хаана хийх вэ өнөөдөр аав ээж хоёр эзгүй байгаа болохоор арын цэцэрлэгт ёслолоо үйлдэцгээе ?

Энэ жаргалтай мөч нээх их удаагүй юм Жэнуг дагуулан арын цэцэрлэгт очин ёслол үйлдэхэд бэлдэж эхлэв .
Хутга , хундага , цус тогтоогч , боолт гээд хэрэгцээтэй бүхнийг бэлдээд бие биенийхээ өөдөөс харж суун эхлэхэд бэлэн болсон юм .

Хамгийн эхэнд Жэну миний баруун гарын алган дээр хутгаар зүсэв . Дараа нь би түүний зүүн гарын алган дээр хутгаар зүссэн юм .
Гэтэл хаанаас ч юм Жэнугийн эцэг эх гараад ирсэн ээж нь хашгичаад л над руу дайрах бол аав нь Жэнуг өрөөндөө орохыг шаардаж байв .
Үүнээс хойш ээж нь намайг түүнтэй уулзахыг хориглосон бүх зүйлийг аав ээж хоёрт хэлчихсэн тэд ч юу хийхээ сайн мэднэ . Ахиад л эмнэлэг сувилал залхаж байна .

Жэнутай уулзаагүй сар болсон юм . Түүнийг хичнээн их санаж байна гээч харж чадахгүй байгаадаа бухимдаж бугуйгаа  сийчнэ .

Арай гэж нарны гэрэл харсан өдөр би Жэнутай уулзсан юм нууцаар намайг харсан тэрний минь нүдэнд нулимс хурсан байв .

Баруун гарыг минь даган цус урсах бол зүүн гар минь тариа,  мэс хутганы сорвиор дүүрэн байлаа .

Эцэс төгсгөлгүй байсан юм Жэнугийн намайг гэх хайр нүдэн доороо хөхөрчихсөн хэзээ хамгийн сүүлд хоолоо идсэн юм бүү мэд бурхан л мэдэх байх даа .

- Би зүгээр байгаа урьдын адил эмчилгээ хийлгэж байгаа надад битгий санаа зов Жэну чи намайг хэн гэдгийг мэднэ биз дээ ?

Тэр сая л нэг уйлахаа болин нулимсаа арчин  ам нээв .
Жэну - Би удахгүй гадаад явна 5 жилийн дараа ирнэ . Ядаж ганц удаа уулзахгүй бол тэвчиж чадахгүй юм шиг санагдаад тэр явдлаас хойш аав ээж хоёр их ууртай байх болсон

Нажон - Мэдээж шүү дээ над шиг солиотой эмэгтэйг юу гэж чамтай суулгахав дээ . Анхнаасаа миний буруу байсан би л чамайг уруу татсан тийм...
Жэну яриаг минь таслан

- Гуйж байна сална гэж битгий хэл
Чамайг март гэж бүү хэл
Өөрийг чинь орхи гэж хэлж болохгүй би угаасаа чадахгүйг чи мэдэж байгаа шүү дээ .

- Чи энэ удаа намайг аварч чадахгүй манайхныг ямархуу хүмүүс гэдгийг чи надаар хэлүүлтгүй мэдэж байгаа . Миний үгэнд ор Жэну гуйж байна !

Хамаг зүйл бүрхэх шиг  болсон эцэст нь Жэну миний үгэнд орон гадаад явах шийдвэрт хүрсэн .
- Чи намайг хүлээх үү Нажонаа ?
- Бодож үзнэ ээ
- Дараагийн удаа би чамайг заавал аварна !
Заавал ханхүү чинь болно .

- Тэгвэл намайг үхэхээс өмнө минь л авраарай даа Жэну ^^

                     Тиймээ энэ бол бидний хайрын түүх азгүй байгаа биз энэ бүтээгүй дурлал байх . Үүний дараахан амьдралд минь
И Хэчан гэх хүн гарж ирсэн юм.

                           Үргэлжлэл бий ⚜️

⚜️Der Polarsten ⚜️Where stories live. Discover now