Зохиогчийн тайлбар: Эхний хэсэг дээр 2024 онд болсон явдал буюу ихэр дүүгийн( Минёон ) хайртайгаа хэрхэн анхны уулзалтаа хийсэн, ихэр эгч( Мисү ) тэй таарамжгүй харилцаатай мөн эвлэрхийг хүсдэг тухай нь гарсан бол Хоёрдугаар хэсэг дээр эгчтэйгээ хэрхэн муудалцсан яагаад биенээ дайсан гэж хардаг болсон тухай гарсан. Харин гуравдугаар хэсэг нь эхний хэсгийн үргэлжлэл болно. / Бүх зүйл өнгөрсөн цаг дээр бичигдэж байгаа тул цаг хугацааны үсрэлт ихээр хийгдэнэ. Тэр бүхэн дээр ойлгож уншихыг хүсье. Асуулт байвал эргэлзэлгүй асуугаасай гэж хүсэж байна💛
2024он
Би түүнд зургаа өгсний дараагаарх түүний хариу үйлдэл их сонирхолтой санагдаж билээ. Танихгүй шахуу охин өөрийг нь зураад зурсан зургаа өөрт нь өгч байхад гайхах байтал тэр дулаанаар инээмсэглэн миний чадварыг магтан өөрөө ч бас зурах дуртай тухай хэлсэн... нэг л мэдэхэд би түүний өөдөөс харж суун бид хоёр дотноор яриа өрнүүлсэн. Ажилтай гэдгээ ч мартаад...
тиймээ одоо л санаж байна.. би түүнтэй байхад бүх зүйлээ мартчихдаг байсан, ямар ч нөхцөлд намайг тайвшруулдаг, хажууд минь байхад л хэцүү гэсэн бүх асуудлаа мартчихдаг... тэр миний тайвшруулах эм байсан гэхдээ би тэр эмэнд хэтэрхий донтчихсон.. өөрийн мэдэлгүй... гарч чадхааргүй болтлоо ....Энэ байдлаар бидний харилцаа нэг сар шахуу үргэлжилсэн. Хорвоогийн сонин хачиныг хоорондоо ярилцаж бие биенийхээ тухай илүү их мэддэг болсон. Бага багаар бидний харилцаа дэвшиж бас дэлбээлж байсан.
Тэр үед өөрсдийнхөө харилцааг би зуун насттай зүйрлэх байсан.. Үгүй ээ... хүссэн гэвэл болох юм байна. Зуун зуун жилийг хамтдаа туулахаар тийм харилцаа үүсгэхийг би хүсэж байсан... ГЭХДЭЭ одоо ингээд бодоход бидний харилцаа сарнай цэцэгтай адилхан байж тийм үү? Үзэсгэлэнтэй, цэвэр ариун, бас үүрдийнх биш зуурдийн гэмээр настай... гунигтай юм. Хичнээн хүссэн ч дэндүү гэмээр богинохон боловч гүн гүнзгий бидний хайр... миний хайр гэвэл зөв байх.
-------------------◇◇◇◇◇◇◇◇◇-----------------
Нартай өглөө чи намайг болзоонд урьсан би ямар их баярласан гэж санана. Амьдралд минь тохиосон анхны болзоогоо чамтай хийх гэж байгаад хөл минь газар хүрэхгүй болтлоо хөөрч бас догдолсон.
Хамгийн сайхан гэсэн даашинзаа өмсөөд хэзээ ч байгаагүйгээрээ чамд л хөөрхөн харагдахыг хүссэн. Дахиад мэдэрмээр байна. Тэр их догдлолыг...
Гэрийн гадаа ирсэн гэсэн зурвасын чинь дараа би баярласаар гарахад чи гадаа машинаа налан зогсож байсан. Хар өмд цагаан цамц энгийн хэрнээ гайхалтай харагдах чи.. цамцныхаа эхний хэдэн товчийг задгайлан бугуйн дах цагаа харан зогсох чамд би дахин шинээр дурлаж билээ. Тэр өдөр бид хоёр мюзикл үзэж дараа нь үнэтэй ресторанд хундага дарс хоолний хамт хослуулан зооглосон. Сэрүүхэн боловч туяа татсан тэнгэрийн дор хоёул удаанаар алхсан. Өөрсдийнхөө тухай ярьж~ шуналтайгаар би чамайг ширтэн алхсан...
~~~~~~🌙~~~~~~
Энэ мэтчилэн бид маш олон болзоо хамт хийсэн. Тэгэх бүртээ улам ихээр өөртөө татах чи...Ингээд л би гүн гүнзгий далай руу өөрөө яваад орсон. Чи миний хувьд далай байсан. Үзэсгэлэнтэй, хэн бүхнийг тайвшруулагч... гэхдээ чамруу ойртож, чамайг илүү их мэдэх тусам би даарч байсан. Чиний давалгаа намайг дааруулж, ганцаардуулж байсан. Гэвч би хэчнээн даарсан ч гарж чадахгүй шүү дээ. Би тэр далайгаас дахиж гарж чадхааргүйгээр дурласан.
Бяцхан оч... галын бяцхан оч.... өөрийг нь ч унтрааж гал цогыг нь үнс болгох далай гэдгийг мэдсээр байж улам бүр дурлаж, улам бүр шунасан бяцхан галын оч...
би тэр өрөвдөлтэй галын оч...~💛
YOU ARE READING
°°° Ихэр°°°
Short StoryИхэр эгч минь миний ХАЙРтай залууг булаасан... ГЭХДЭЭ цаг хугацаа өнгөрч, өнгөрсөн бүхнээ эргээд санахад эгч БИШ би л түүний залууг БУЛААСАН мэт. . .