---🦋---
-🌙
[ K
..]💛
🥀
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
Хэд хэдэн болзооны дараа би чамайг өөрийн мэт л мэдрэх болсон. Хэт их төсөөрсөн надад үерхэх санал тавьсан чи.. улам л намайг тэнгэрт хөөргөж, бодит амьдралаас минь тасархад хүргэсэн. Ингээд л би хорвоогийн хамгийн азтай бас жаргалтай эмэгтэй мэтээр өөрийгөө бодож итгэсэн юм даа.
Надад хайргүй ч намайг халамжлах чи...
Бид үерхээд 2 сар болоход чи гэртээ анх удаа намайг урьж билээ. "Ганцаардлаар дүүрэн болчихсон амьдралд минь чи өнгө нэмж байгаагаа мэдэж байна уу? Нархан минь? " чиний хэлсэн ганцхан энэ өгүүлбэр амьдралдаа сонсож байсан хамгийн том тайтгарал магтаал минь байсан.
Миний хувьд чи тайвшруулагч эм байсан бол чиний хувьд би ганцаардлыг чинь үргээгч.... би тэгж л итгэсэн.
Шөнө дундад буруу харж унтсан чамаас дэндүү гэмээр өрөвдмөөр хоолой гарсан сан.
" Мими.... Мими... " гээд л
Цөхөрсөн хоолойг чинь сонсоод л нүд минь томорч байлаа... гэхдээ хааяахан намайг санаатай эсвэл санаандгүйгээр дууддаг нэрийг сонсоод өөрийг минь дуудаж байна л гэж бодсон....тэгээд чангаар араас чинь тэврээд... "би энд байна" хэмээн зөөлнөөр шивнэв..
Гэхдээ чи мэдэх үү? тэр л нэрийг чи амнаасаа унагаахдаа харц чинь байж боломгүйгээр өөрчлөгддөг гэдгийг? хоолойны чинь өнгө хүртэл хайрласан өнгө аясаар солигддог гэдгийг... тийм болохоор санаатай ч санаандгүй ч хамаагүй би тэр нэрээр дуудуулахыг их хүсдэг ... гэхдээ тэр нэрийг хэлсний дараах чиний нүдэнд тусах гуниг бас л намайг эргэлзэхэд хүргэдэг ...Хараал ид! Би яагаад ингэж ихээр юмсыг анхаардаг юм бол? Жижигхэн зүйлс болгоныг нэхэн санаж, тархиндаа түгжчихнэ. Зүгээр л анзаарггүй нэгэн байсан бол илүү жаргалтай байх байсан юм.
••••••
Энэ байдлаар бид үерхээд нэг жилийг ардаа үдэх гэж байлаа.. анхны шинэ жил... чамтайгаа угтах анхны шинэ жил дөхөх тусам ямар их баярлаж байсан гэж санана. Ээж аав минь үерхдэг гэдгийг минь мэдээд танилцуулахыг хүссэн ч би тэднээс илүү ихэр эгчтэйгээ чамайг хурдан танилцуулахыг хүссэн. Тэгээд би зориг гарган түүнлүү түрүүлж гараа сунгасан одоо ингээд бодоход миний хамгийн тэнэг үйлдэл тэр байсан байх. Ингэж л бүх юм эхэлсэн шүү дээ. Би Миёоноос уучлалт гуйж өнгөрсөн бүхнийг мартъя гэж хэлсэн дахиад өмнөх харилцаагаа сэргээе гэж...
Түүний хариу намайг баярлуулж, би ч түүнд чамайг танилцуулахыг хүсэж байгаагаа хэлсэн " тэр ч зөвшөөрч удахгүй энд ирж гэр бүлээрээ шинэ жилийг угтах тухай ярьж эхэлсэн" юмс дэндүү хурднаар сайнаар эргэж байв. энэ бүхэн ч намайг ихээр баярлуулж байлаа.
" Одоо л нэг жаргалтай байх нь"Одоо бодоход үнэхээр. Инээд хүргэм юм аа.. ирээдүйд юу болохыг үл мэдэн жаргалтай байх нь гэж өөртөө шивнэн өөрийгөө тайтгаруулаад л...
Тэр бүх зүйл зүгээр хар шуурганы өмнөх намуухан сэвшээ салхи байсан харин би үүрд энэ чигээрээ байна гэж бодсон бяцхан тэнэг байсан... хар салхийг үл мэдэн..
Hey!
Dendvv gunigtai bolood bh yma >-<
Ta nar min unshihdaa fontoo dark bolgreii zayu
~💛

YOU ARE READING
°°° Ихэр°°°
Short StoryИхэр эгч минь миний ХАЙРтай залууг булаасан... ГЭХДЭЭ цаг хугацаа өнгөрч, өнгөрсөн бүхнээ эргээд санахад эгч БИШ би л түүний залууг БУЛААСАН мэт. . .