![]()
Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image. { y o u h u r t m e }
Эгч бид хоёр багадаа их адилхан байсан ... санаа бодол ч их нийлдэг. Гэхдээ том болох тусам өөр өөр сонирхолтой, өөр зан ааштай болж эхэлсэн. Гадаад байдал хүртэл...Гэвч бид хоорондоо маргалдадгүй нэгнээ ойлгодог байлаа.
Өнгөрсөнд 2014он ( дурсамж )
Би нэгэн хөвгүүнд дурласан. Хичээлээс өөрийг мэддэггүй надад тэр шинэхэн ертөнц байсан. Ганцаар хайрлаж байгаа ч гэсэн дэндүү гүн гүнзгийгээр дурлаж, миний амьсгалах агаар, ундаалах ус болж байлаа... Сэхүн...
Гэтэл нэг өдөр би өвдчихсөн... салхин цэцэг... салхиар халддаг болохоор гэрээсээ огт гаралгүй сургуульдаа ч явалгүй ёстой л гэрийн мухар сахих болсон. Өмнө нь байсан бол шинээр заасан хичээл, дүн, шалгалт гэх зүйлүүдэд санаа зовох байсан бол... харин тэр үед түүнийг харалгүй өнгөрүүлж байгаа өдөр болгоныг үзэн ядаж, гуниглаж өнгөрүүлж байсан. Хурдан л эдгэж түүнийгээ харж түүнгүй өнгөрүүлсэн өдрүүдэд миний дотор хуримтлагдсан хар бараан үүлсийг зайлуулахыг хүсэх болсон.
Тэгээд миний хүсэн хүлээсэн өдөр ирсэн. Гэхдээ түүнийг харах мөчид миний дотор нар мандах нь битгий хэл цугларсан үүлс улам ихээр хуримтлагдаж дотор минь шуурга дэгдсэн. Түүний хацар дээр үнсэх миний эгчээс болоод...
Хэдэн өдрийн шанлалын дараа би түүнийг мартхаар шийдсэн өмнөхөөсөө ч илүү хичээлээ хийж, сатаарч болох бүх зүйлсийг хийсэн. Нэг өдөр хамаатнууд ирж эгч бид хоёр хамт унтах болсон юм. Тэр миний хайртай залуутай үерхсэн ч " Тэр миний эгч шүү дээ бас би түүнд сайн гэдгээ ч хэлээгүй" хэмээн эгчийгээ өөрөө өөрөөсөө өмөөрч , эгчийгээ биш өөрийгөө буруутгаж байсан. Гэтэл тэр бодлыг минь... шөнө түүний хэлсэн ганцхан өгүүлбэр үгүй хийж, түүний үзэн ядах сэтгэлийг тэр өөрөө надад өгсөн.
" Би зүгээр л түүгээр тоглож байгаа юмаа"Хэмээн дургүй хүрмээр инээд алдах эгч.... Би тэр өдрөөс хойш түүнтэй үг дуугархаа ч больсон. Эхэндээ тэр ч миний энэ байдалд гайхаж яасныг минь шалгааж асуусаж байсан ч, тэр үед би зүгээр л түүнийг үл тоож хичээлдээ л анхаарч байлаа. Гэрийхэн намайг магтаж эхэлхэд эгч бид хоёр өрсөлдөгчид болж эхэлсэн. Эгч маань бусдын дор орох их дургүй төрлийн хүн л дээ. Тиймдээ ч улам их хичээж хичээлдээ анхаарч эхэлсэн нь намайг хүртэл цухалдахад хүргэсэн. Ихэнх зүйл дээр л бие биенээ гэдэг байсан бид бага багаар хөндийрч.. цаг хугацаа биднийг дайснууд болгосон юм даа...
Гэхдээ жилийн дараа гэхэд дахиад л өөрчлөлт гэх зүйл болж өнгөрсөн. Амьдрал үргэлжийн нэгэн хэвийн уйтгартайгаар өнгөрөхгүй шүү дээ. Хувьсахгүй зүйл гэж байдаггүй гэдгийг цаг хугацаа надад ойлгуулсан.
Эгч маань хичээл сурлагадаа анхаархаа больж, хөвгүүдийг оймс шигээ л сольдог болсон. Анхнаасаа тийм байсан гэх ёстой юу? Энэ зүгээр л надад харуулаагүй эгчийн минь шинэ төрх ... Тэгэхэд л би нэг зүйлийг ойлгосон тэр өөртөө дуралчихсан гэдгийг. Өөрөөсөө өөр хэнийг ч хайрлахаа больсон... тэр үргэлж зугаацаж ээж аавын санааг цаг ирэх тусам илүү ихээр зовоох болсон. Гэхдээ тэд үргэлж гадуур дотуур явах ажилтай байдаг тул ирэх бүртээ түүнтэй ярилцахыг хичээж, утсаар ярих тоолонд түүнд анхаарал тавихыг надад сануулж гуйдаг байлаа.
Тэр өөртөө анхаарч, гадаад төрхөө чухалчилж, өөртөө улам ихээр дурлан хэн нэгний шархалхыг юман чинээ тоодоггүй хүн болж байлаа. Гадаад байдалдаа хэт анхаарч доторх өөрийгөө ч алдаж байгааг тэр анзаараагүй байх..
Харин би. . .Хичээлээс өөрийг анхаардаггүй мангар болж хувирсан. Үүндээ автаж номонд ч дурласан нэгэн болж... Чөлөөт цагаараа ном уншиж, дуу сонсож гэртээ өнждөг жирийнээс жирийн... угаас нэг л удаа ганцаараа байхын сайхныг мэдэрвэл үргэлж ганцаараа байхыг хүсдэг гэдэг байхаа? үнэндээ эгчээсээ хөндийрсний дараагаас би бага багаар нийгмээс тасарч тусгаарлагдсан нэгэн болж байсан. Би ч үүнийгээ мэддэг...
Эгч минь сургуулийн од.. хамгийн хөөрхөн нь, хөвгүүдийн хүсэмжит охин. Харин би түүний ихэр гэж хэлмээргүй тэс өөр нэгэн болж хувирсан. Хөдөлгөөнгүй улмаас биеэнд минь шингэсэн өөх, ном шагайж харанхуйд хичээл хийдгийн ачаар хамар дээр минь тогтох шил... би багаасаа л түүнээс бага зэрэг царай муутай байсан... давхраатай үгүй нь мэдэгдэхгүй жижигхэн нүд, зохимжгүй гэмээр хацран дээр минь байх мэнгэ гээд л...
Зохиолчийн тайлбар: Эхний хэсгүүдэд зөвхөн ихэр дүүгийн талаас явах бөгөөд түүний дурсамж өнгөрсөнгөөр аялаж, хэрхэн эгчтэйгээ харилцаагаа тасалсан... яаж хэн нэгнйг өөрөөсөө ч илүү хайрлах болж юунд харамсаж явдаг тухай өгүүлэх болно. Мөн ойлгохгүй зүйл байгаа бол заавал асуугаарай💛

YOU ARE READING
°°° Ихэр°°°
Storie breviИхэр эгч минь миний ХАЙРтай залууг булаасан... ГЭХДЭЭ цаг хугацаа өнгөрч, өнгөрсөн бүхнээ эргээд санахад эгч БИШ би л түүний залууг БУЛААСАН мэт. . .