𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒕𝒘𝒐

244 43 7
                                    

𝐃𝐀𝐘 𝐓𝐖𝐎:𝐇𝐔𝐍𝐃𝐑𝐄𝐃 𝐑𝐎𝐒𝐄

𝐃𝐀𝐘 𝐓𝐖𝐎:𝐇𝐔𝐍𝐃𝐑𝐄𝐃 𝐑𝐎𝐒𝐄

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


Хоёр дахь өдөр: Зуун сарнай.

    Хэрэв та хоёр эхний өдрийг гайхалтай өнгөрүүлж чадсан бол өнөөдөр ч мөн гайхалтай байх болно. Юуны өмнө та түүний сонирхдог зүйлсэд найз залуугаа уриарай.  Магадгүй танд зуун сарнай бариад ороод ирэхийг та мэдэхгүй шүү дээ. Түүний дараа мэдээж найз залууг тань гамшиг хүлээж байх болно.


    Миён зааврын дагуу Жиний ажил руу IU-гийн тоглолтын тасалбар явуулав.

"Тэр охин үнэхээр чамд дурласан гэдэгт итгэлтэй байна уу?"

"Тийм ээ, тэр надад энийг явуулсан."

    Жин өнөөх тасалбараа гаргаж ирэн найзууддаа бахдалтай нь аргагүй гайхуулахад Тэхён тасалбар байсан дугтуйг шүүрэн аван өөр зүйл байгаа эсэхийг шалгав. Миёний үлдээсэн жижиг захидлыг эмэгтэй уянгалаг хоолойгоор уншина.

"Зургийг чинь муухай болгосонд уучлаарай. Үүний хариуд VIP суудал санал болгож байна. Жижиг чинжүүхэн минь."

    Хамгийн сүүлчийн өгүүлбэрийг сонсмогцоо тэд бүгд инээлдэхэд Жин минчийтлээ улаан боллоо.

    Миёний эд ажлын үеэр сагс дүүрэн цэцэгс барьсан хүмүүс орж ирэхэд Минни цэцэгс дунд үлдээсэн зурвасыг авлаа.

"Зуу дахин үзэсгэлэнтэй, зуун сарнай."

     Миёний гарт өнөөх зурвасыг агуулахад тэр инээсээр "Сэтгүүл дээр байсан бүх зүйл зөв зааж байна. Тэр залуу үнэхээр тэнэг." хэмээн хэлэв.

"Тэгэхээр тэр тасалбар авсан гэсэн үг. Гайхалтай биш гэж үү Минни."

"Тийм ээ, магадгүй би ч бас туршиж үзэх хэрэгтэй байх."

    Тоглолтын цаг болох дөхөхөд тэд хоёул болзсон газраа ирсэн байлаа. Миён үнэхээр үзэсгэлэнтэй харагдана.

"Хөөх гол эзнээс хөөрхөн харагдаж болохгүй шүү дээ Миён."

"Баярлалаа хонгор минь."

     Тэд суудлаа эзлэхэд Жин цүнхнээсээ lightstick, "IU бол сахиусан тэнгэр" гэсэн бичигтэй цаас гаргаж ирэв.

     Эхний дуу явахад Миён уцаарлангуй утсаа хартал хорин минутын дараа Taemin эргэн ирэлт хийнэ гэдгийг нь саналаа. Жинхэнэ сүйрэл одоо л эхлэх гэж байна.

"Сайхан байна уу?"

      Түүнийг асуухад ямар ч хариу өгөөгүйг ашиглан хоёр дахиа өгсөнгүй.

"Ким Сог Жин чи яагаад IU-тэй үерхэж болохгүй гэж. Сайхан санаа байгаа биз. Тийм биш гэж үү?"

      Уурласан дүр эсгэсэн ч тэр энэхүү үйлдэл нь амжилттай болсонд тун их баярлана. Тэр баярласаар гарсан ч ардаас нь Жин гарч ирэв.

"Чи яагаад?"

"Хадагтай та миний хувьд IU-гээс илүү чухал хэвээр."

"VIP суудал шүү дээ."

"Би хэлсэн шүү дээ. Чи надад илүү чухал."

    Жин түүний гарнаас чангахан энгэртээ тэвэрлээ. Миён гайхалтай нь бүтэлгүйтсэн.

"Хоол идэх үү?"

    Миён түүнийг цагаан хоолны ресторан руу дагуулан явав. Хоол ирэхэд Жиний царай барайсаар иднэ. Гэнэт тэрээр цагаа хартал хэдийнээ нэвтрүүлгийн цаг болжээ. Зөөгч рүү уйлагнасаар "Миний найз залуу намайг тарган гэж боддог. Би түүний хажууд идэж чадахгүй нь." гээд зурагттай өрөө рүү орон суваг дээр таарууллаа.

    Жин зөөгчийн аймшигтай харцнаас бултана.

"Би түүнийг тарган гэж боддоггүй."

"Эмэгтэй хүнийг битгий гомдоож бай залуу. Эс тэгвээс чи хариугаа хүртэх болно."

     Жин галзуурахын ирмэг дээр байсан бол Миён Taemin-ий сэтгэл татам байдалд галзуурч байв.

"Яагаад бүх залуус түүн шиг байж болоогүй юм бэ?"


A/n: Тоглоомчгүй энэ бичвэр дээрх зүйлсийг туршиж болохгүй шүү. Энэ үнэхээр тэр залуу чинь чамайг цонхоор гаргаад шидэхэд ч багадамаар сорилууд байх болно. Enjoy😘

How to lose a Guy in 10 daysᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now