𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒇𝒊𝒗𝒆

187 30 2
                                    


𝐃𝐀𝐘 𝐅𝐈𝐕𝐄: 𝐆𝐈𝐕𝐄 𝐇𝐈𝐌 𝐀 𝐋𝐎𝐕𝐄 𝐂𝐇𝐈𝐋𝐃

𝐃𝐀𝐘 𝐅𝐈𝐕𝐄: 𝐆𝐈𝐕𝐄 𝐇𝐈𝐌 𝐀 𝐋𝐎𝐕𝐄 𝐂𝐇𝐈𝐋𝐃

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Тав дахь өдөр: Түүнийг хүүхэдтэй болго.

   Дахин бид эрчүүдэд таалагддаггүй зүйлсийн талаар ярих болно. Өмнө дурьдсанчлан тэд үүрэг хариуцлаганд тийм ч таатай ханддаггүй.  Түүнийг өөрөөсөө дайжуулах ганцхан зүйл бол хүүхэд. Тийм ээ тэд үнэхээр их айх болно хадагтай.

   Миён зааврын дагуу сэгсгэр хар нохойг түүний ажил дээр дагуулан очив. Миён Blueberry-ийн шил,бяцхан нохой хантаазыг нь өмссөн байлаа.

   Жин тэднийг хармагцаа гайхах ч найзуудаа танилцуулахаа мартсангүй.

"Сайн уу? Хайрт минь."

   Миён их нялуунаар түүнд ойртон үнсэхэд Жин хангалттай эвгүй байдалд оржээ.

"Энэ үзэсгэлэнтэй хадагтай хэн билээ Жин."

    Юнгиг ийнхүү хэлмэгц Жин шилэн хүзүүгээ маажсаар найз бүсгүй нь хэмээн танилцууллаа.

    Миён түүний хүзүүнд мөн адил Blueberry-ийн ороолт зүүлгэж өгөн нохой руугаа нэг хараад "Бид одоо гэр бүл." гэв. Жижигхэн сэгсгэр нохой шууд л тэдний ажлын ширээн дээр хүндэрчихэд Миён сэтгэл хангалуун байх бол Жин хамаг арьсаа нүүрэн дээрээ овоолчих нь тэр.

"Бидний хүүхэд бага зэрэг хичээл сурах хэрэгтэй байх. Бид түүнийг нохой сургагчид өгвөл ямар вэ?"

"Жин чи яаж тэгж ярьж чадав аа. Би хэзээ ч хүүхдээ тийм газар луу явуулахгүй."

"Хэрвээ бид жинхэнэ хүүхэдтэй болбол чи түүнийг сургууль, цэцэрлэгт явуулахгүй юм байна."

"Чи сая Жинхэнэ гэсэн үү. Бидний Алекс хуурамч болж таарав уу?"

     Тэд бараг л бие биенээ барьж идэхийн даваан дээр Тэхён тэдний дундуур орон Миёнийг гаргаж өгөв. Үүнийг харсан Юнги инээсээр "Тэр эмэгтэй чамд дурласан юм шиг харагдахгүй байна. Даажин хийж байгаа юм шиг харц байсан." ийн хэлэхэд Жин түүнийг эсэргүүцнэ.

"Үгүй шүү. Тэр үнэхээр надад ухаанаа алдтал дурласан. Бүр болоогүй гэр бүлийн Альбомд хүртэл хийсэн шүү."

"Нэг л танил сонсогдож байна. Яахав энэ мөрийг заавал би авна даа."

"Хөвгүүдийн орой энэ бүх зүйлсээ ярилцаад тогловол яаж байна."

   Тэднийг эд ажил хийх хооронд Алекс дөрвөн өдрийн дараа болох ажилчдын үдэшлэгийн  хоёр тасалбар зуучихсан ирэв.

"Тийм ээ. Яг энэ өдөр чи надад сэтгэлээ илчлэх болно бяцхан тэнэг хадагтай."

    Жин хорон инээмсэглэл тодруулсаар Алексийн аман дахь тасалбарыг авлаа.

    Жин хорон инээмсэглэл тодруулсаар Алексийн аман дахь тасалбарыг авлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.
How to lose a Guy in 10 daysᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now