𝑪𝒉𝒂𝒑𝒕𝒆𝒓 𝒏𝒊𝒏𝒆

167 29 0
                                    

𝐃𝐀𝐘 𝐍𝐈𝐍𝐄: 𝐃𝐈𝐀𝐌𝐎𝐍𝐃

𝐃𝐀𝐘 𝐍𝐈𝐍𝐄: 𝐃𝐈𝐀𝐌𝐎𝐍𝐃

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.


     Шинэхэн бүтээгдэхүүний нээлтийн ажиллагаанд тэдний найзууд хосуудыг урьжээ. Миён Жинээс түрүүлж ирэхэд тун удалгүй түүний хүлээсэн хүн нь ирлээ.

    Жин инээмсэглэн хайрт бүсгүйгийнхээ үзэсгэлэнтэй байдлыг гайхшрах зуур Миён өөрийн гол зорилгоо умартжээ.

     Жин түүнийг цаг хором тутамд үзэсгэлэнтэй, гайхалтай байгааг сануулахад Миён цүнхнээсээ хоёр саравчтай малгай гаргаж ирэн Жин нэгийг нь өгөн өөрөө нөгөөг нь зүүв.

"Бурхан минь, чи ч үнэхээр итгэмээргүй эмэгтэй юм."

"Баярлалаа."

     Тэднийг ороход түүний захирал Миёнийг хармагцаа ирлээ.

"Хэрвээ дургүйцэхгүй бол энэ үзэсгэлэнтэй бүсгүйгээр бүтээгдэхүүнээ чимэх гэсэн юм."

    Уриалгахан хөгшин эрийн хамт зурагчин дээр очин багахан зураг даруулна.

"Манай Жин ажилдаа нямбай гярхай ч бүсгүй хүний хувьд өөртөө соронз шиг татдаг харин өөрөө ингэж татагддаггүй эр байсан. Тэгтэл чи гарч ирээд түүнийг өөртөө бүрэн дурлуулжээ."

"Үнэхээр тийм байна уу?"

"Би мөн адил эр хүн. Тань шиг үзэсгэлэнтэй бүсгүйг ийм харцаар ширтэх эр азтай мөн дурласан байх болно."

     Үдэшлэг дундарч хүмүүс үг хэлэх цаг болоход Юнги Жин дээр ирмэгцээ бардам царай гарган "Чи ч дуралчихжээ." хэмээв.

"Би бас тэр, бид биедээ дурласан."

"Үгүй ээ тэр тэгээгүй. Чи түүн дээр бооцоо тавьсантай адил тэр чам дээр зүгээр л туршилт хийж..."

"Ойлгож өгөхгүй байна шүү. Юнги тоглоом чинь инээдтэй биш юм."

"Тоглоогүй. Хэрхэн арав хоногийн дотор өөрт таалагдаагүй найз залуугаа өөрөөсөө түлхэх вэ? Түүний хийсэн бүх үйлдэл энд байна."

    Сэтгүүлийн цаас атгуулан цааш явахад Жин дээрх бүх зүйлсийг уншин гайхаж хоцорлоо. Гэвч Жин нэг зүйлийг анзаараагүй нь хамгийн сүүлийн хоёр өдөр байсан юм.

     Хусог ганцаараа буй Миён дээр очин ойр зуурын зүйлсийг ярилцав.

"Тэгэхээр Жин чамд мөрий, бооцооны талаар хэлсэн үү?"

"Тийм ээ, хэлсэн."

"Чамайг яаж бүх л амьдралынхаа туршид шүдний эрүүл мэндээ даалгах эрхэн дээр мэрийдэг байна. Би чам шиг найз охинтой бол гэвэл ямар ч шүдгүй байсан ч болно."

     Миён мэдсэн дүр эсгэн инээсээр гол танхим руу явлаа. Тэр үед Жин тайзан дээр хэдийн гаран микрофонийг дээрэмдчихээд Миёнийг ч мөн тайзан дээр урив. Удалгүй ая явж эхлэхэд дууны үгний оронд өөрийн бодсон санасан бүх юмаа дуулангаа хэлж байлаа. Байдал улам ширүүн болж ирэхэд тэнд буй бүх зочид анхаарлаа тэдэн луу хандуулна.

"Чи тэр сэтгүүлээс болж намайг том Гей залуу болгох гэсэн юм байна биз."

"Үгүй ээ учир нь чамд байсан. Чи л түрүүлж хэлсэн шүү. Жижигхэн Чинжүү гэж."

   Хүмүүс үүнийг сонсмогцоо инээлдэж гарав.

"Чи үнэхээр тэнэг байлаа."

"Хэн тэгвэл надад бооцоо тавьж болно гэсэн юм. Учир нь чи жижигхэн болохоор. Чи үнэхээр өөдгүй новш."

"Би нэг зүйлийг хэлээгүй юм байна. Чи зүгээр л нэг үдэшлэгүүдээс шүүрээд авчихаж болмоор охидуудын нэг."

    Миён шууд микрофонаа газар тавин явахад Жин түүнийг ардаас нь ярисаар үлдлээ.

    Хүмүүс Жинийг элдэв янзаар хараахад Жин саяхан юу болсон талаар, хайртай бүсгүйдээ юу гэж хэлсэн талаараа болон түүний ардаас гарлаа.

"Миён."

"Яасан. Би зүгээр л үдэшлэгнээс чиний шүүрч авдаг охин болохоор дахиад шүүрэх нь үү?"

"Юу гээч чи үнэхээр надад ямар их асуудал удсанаа мэдэх үү. Чамайг гэж би өөрийнхөө гайхалтай боломжоо алдсан."

"IU-гийн тоглолт уу?"

"Чи их сайн ажилсан байсан. Энэ дээрх бүх зүйл үнэн бас над дээр хэрэгжүүлсэн зүйлс. Чи гайхалтай байлаа Миён. Чи арван өдрийн дотор түүнийгээ алдлаа."

    Миёний нулимс тасралтгүй урсахад Жин юу ч анзааралгүй түүнийг аль болох доош хийнэ.

"Би чамд, чи надад хайртай гэж бодсон гэхдээ өнөөдрийг хүртэл. Тийм болохоор угаасаа бидэнд хайр байхгүй юм чинь би яаж алдах юм."

    Ийнхүү хэлчихээд тэрээр явлаа.

Ес дэхь өдөр: Алмааз эрдэнэ.

   Та магадгүй өнөөдөр түүнийг алдсан байх. Гэвч энэ зүйлсийн дараагаар инээхээс илүү уйлж гунигламаар байх болно. Гэхдээ та алмааз эрдэнэ шиг л гялтганасаар байх ёстойгоо бүү мартаарай. Мөн бүх зүйл удахгүй дээрдэх болно.

A/n: Хоёул хоёулаа л муухай байсан юуг нь нуухав💕🎀

How to lose a Guy in 10 daysᶜᵒᵐᵖˡᵉᵗᵉWhere stories live. Discover now