"Бурхан бол хамгийн харгис нэгэн!"•Өглөө нь•
Шөнөжин уйлах орилох дуу чимээнд тухгүй буйдан дээр унтсан тул панда шиг царайлан явж байлаа.
Сэүн өрөөнөөсөө гарч ирээд намайг харсанаа: Чи яг л зомби шиг харагдаж байна.
Би түүнрүү муухай хараад: Амаа тат. Шөнөжин ханаж цадахгүй юм шиг их хийхээ больж болох уу? Эсвэл чи дуу тусгаарлагч тавих хэрэгтэй. Хөршүүд чинь яаж ийм чимээнд унтаж чаддагийг бодоод бодоод олохгүй нь.
Сэүн ч өөдөөс мөчөөгөө өгөлгүй: Чи зүгээр гэртээ хариад унтаж болох л байсан. Тийм биш гэжүү? Эсвэл чи бидэнтэй нэгдэж болох байсан. Тэгсэн бол тухгүй газар зомби царайлаад унтахгүй шүү дээ.
Би:Наад нэгдэх саналаа өөртөө л үлдээ заваан амьтан минь.
Түүнтэй хэрэлдэх хүсэл байгаагүй тул илүү угаалгын өрөөнд нь шүршүүрт оров. Шүршүүрээс нойтон үстэй гарч ирвэл өчигдрийн охин болон түүний амьдралыг шийдэх нэгэн ширээний ард сууцгааж байх нь тэр. Би ч гэсэн тэднийг даган ширээний ард суулаа.
Сэүн: Түүнийг Жон дээр аваач. Жонд "энэ бол чамд өгч байгаа сүүлийн бэлэг тул гамтай хэрэглээрэй. Аан бас чамайг түүний оронд авмаар байна гэвэл өөрт дэндүү гоёдоно. Илүү юм хараад байвал нүдийг чинь ухна шүү" гэж хэлээрэй.
Хэмээн хэлээд ажлынхаа өрөө рүү зүглэв. Би санаа алдан нөгөө охин руу харан: Чи хэдэн настай вэ?
Охин: 17той.
Би дахин санаа алдаад: эцэг эх чинь чамайг зарчихаж тиймүү? Эсвэл өөрийнхөө хүслээх ирээ юу? Чи өөрийн хүслээр ирсэн юм шиг харагдахгүй л байна даа.
Охин нусаа татаад: Намайг Жүн Еэын гэдэг. Үнэндээ төрсөн ээж маань хойд аавтай нийлж байгаад намайг зарчирсан. Гэхдээ энд анх ирэхдээ 5жилийн дотор эзэнтэнд үйлчилж чадахгүй бол халагддаг гэж сонссон ч өчигдөр гэнэт л энд хүрээд ирсэн. Гэхдээ Жон гэж хэн юм? Танд сайн юмуу?
Би баргар царайлан: Тэр надад сайн биш ээ. Гэхдээ би бол түүний шүтэж явдаг бурхан нь байгаа юм. Бас чи өөрөө очоод түүний талаар мэдэх болно.
~***** клуб~
Клубын хаалгаар ороход л архи тамхины хурц үнэр хамар цоргино. Цахилгаан шатанд суун J0 гэсэн товчийг дарлаа.
Цахилгаан шат зорисон давхарт минь ирсэн тул Еэын-ийг дагуулан өмнөө байх цор ганц хаалга руу орлоо. Өрөөнд орвол гэрэл гэгээ муутай чийг болон тамхины хосолсон үнэр үнэртэнэ.
YOU ARE READING
•Red Rose•
FanfictionЭнэ нийгэм цусанд будагдсан сарнай л гэсэн үг! /+14 наснаас дээш хүмүүс уншвал зохистой тул 14өөс доош насныхан уншвал миний бие хариуцлага хүлээхгүй болно!/