2

375 28 3
                                    

Still with you duugaa sonsood unshaarai.


-------------------------
Жисол: "Болгоомжтой яваарай!" гэсээр юнгигийн эцэг эхийг үдэж өглөө.

Тун удалгүй юнги ажлынхаа өрөөрүү яваад оров. Тэр нь ч болж, өнөөдөр хангалттай их түүнийг харлаа. Цаг орчмын дараа өрөөнөөсөө гаран тагтан дээр гараад хүнтэй утсаар ярих нь харагдлаа. Намайг хүн биш юм шиг тоохгүй хажууд утсаар ярьдаг байж тагтан дээр гаран ярьж байгаа нь хачирхалтай юм.

Ер нь надад ямар падлий байна аа.

Би компьютероо асаан хийх шаардлагатай байгаа бичиг цаасныхаа ажлыг хийчихээд унтъя гэж бодож байтал зочны өрөөнд байгаа утас минь дуугарав. Сандлаасаа босоод зочны өрөө рүү ороход утас минь аль хэдийн юнгигийн гарт баригдсан байв.

Юнги: "Хэн бэ?"

?: "Өөрөө хэн билээ, би жисолын найз миран байна." гэж хэлэх эмэгтэй хүний хоолой сонсогдоход юнги утсыг минь надад буцааж өгөв.

Жисол: "Аан за, яасан миран-аа?"

Миран: "Саяных хэн байсан бэ?" гэж хэлэхэд нь өрөөрүүгээ ороод хариуллаа.

Жисол: "Н-найз залуу маань."

Миран: "Ямар ширүүн хоолойтой юм бэ, за тэр яахав нөгөө шинээр ирсэн химийн багш байгааз, канг ханүл гээд. Бид хэдийг тав таваар нь зургаан хэсэгт хуваагаад бие даалт өгсөн, тэрийг дараа долоо хоногт хураалгана гэнээ. Энэ хагас сайнд ч юм уу нэгнийд нь цуглараад хийцгээе."

Жисол: "...а-аан, нөгөө гурав нь хэн юм?"

Сонин юм даа, юнги холдоо сүлбээгээ ашиглаад багш нартай ярьчихсан шүүдээ, хэд хэдээрээ хуваагдсан ч би л ганцаараа бие даалтаа хийх ёстой юмсан? Шинээр ирсэн багш болохоор мэдээгүй юм болов уу.

Миран: "Чи, би, хэри, жонгүг, үёон."

Жисол: "Аан за." гэсээр бие даалтны сэдэв зэргийг ярилцав.

Жонгүг? Ямар танил сонсогдож байх юм.

Утсаар ярьж дуусчихаад би өрөөнөөс гаран юнгигаас хальт асуулаа.

Жисол: "Хагас сайнд би сургуулийн хажууд байдаг кофе шопд сууж бие даалтаа хийхээр болсон шүү."

Юнги надруу харалгүй утсаа ширтсэн хэвээр хариулав.

Юнги: "Хэдээс хэд хүртэл байх юм."

Жисол: "Ямар ч л байсан долоо гэхэд ирчихсэн байна аа."

Юнги: "Зургаа. Надад төлөвлөсөн зүйл бий. Оройтоод үзээрэй."

Осол {Jk ff}Where stories live. Discover now