3

323 19 0
                                    

Намайг гэрт очиход юнги аль хэдийнээ бүсээ барьчихсан зогсож байв. Сул гартаа барьсан байсан аягатай цайгаа ширээн дээр тавьчихаад наашаа хурдан хурдан алхаллаа.

Энэ шөнө ч их урт шөнө болох нь дээ.

-----------------------------

Маргааш нь

Зочны өрөөний шалан дээр хамаг бие хөндүүр болсоор сэрлээ. Ойр хавиа харахад юнги хаа нэгтээ явчихсан байх шиг байв. Мөрөө базсаар гараараа шал түшин босоод шууд л угаалгын өрөө орж шүршүүрт оров. Халуун бүлээн ус намайг тайвшруулах шиг болж байгаа ч биеийг минь бүр хорсгож байв.

Ил харагдах арьсан дээрээ өө дарагч түрхчихээд коллежруугаа явлаа. Эхний цаг болох биологийн танхим рүүгээ орон аль нэг суудалд очиж суув.

Хичээл эхлээд хорин минут өнгөрсний дараа хэн нэгэн хоцорч ирэн хичээлд садаа болов. хэн гэдгийг нь хальт харахад жонгүг гэгч залуу хоцорч ирсэн байв. Багш эмэгтэй бас залуухан байсан тулдаа жонгүгийг нүдээ ирмэхэд нь загнаж чадалгүй суудал руу нь явууллаа.

Багш ч тэр, жонгүг ч тэр ямар далчгар юм бэ. Багшруу нүдээ ирмэсэн ч ангид байгаа хамаг охидууд өөрсөд рүү нь ирмэсэн юм шиг улайж байгааг нь ээ..

Анзаардаггүй байсаар болохоор ч тэр үү, сургуульд нэг хэдэн од, далчгар залуус байдаг даа, тэднийх нь л нэг нь юм байлгүй.

Түүнийг суудал руугаа явах замд нь би түүнрүү 'дөнгөж сая ямар малаа хийчхэв ээ?' гэсэн харцаар харахад тэр надруу инээмсэглэчихээд цаашаа харлаа.

Түүнийг суудал руугаа явах замд нь би түүнрүү 'дөнгөж сая ямар малаа хийчхэв ээ?' гэсэн харцаар харахад тэр надруу инээмсэглэчихээд цаашаа харлаа

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Үргэлжлүүлэн хичээлээ хийсээр тарах цаг болов. Жонгүг, миран бид гурвын сүүлийн цаг цонхтой байсан болохоор номын санд сууж бие даалтныхаа илтгэлийг ахиад төлөвлөхөөр боллоо.

Юмаа ярилцаж байхад би ихэнхдээ мирантай ярьж, аль болох жонгүгтай харц тулгарахгүй байхыг хичээж байв. Учир нь... За яхав дээ, хүний нүдрүү эгцэлж харж дасаагүй болохоор эвгүй байгаад байгаа юм.

Осол {Jk ff}Where stories live. Discover now