◇01. Birthday◇

928 143 34
                                    

Хоосон ханыг чимэх том цагаан хуанли хэдийнээ 10-р сарын 22-ийг заажээ

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

Хоосон ханыг чимэх том цагаан хуанли хэдийнээ 10-р сарын 22-ийг заажээ. Энэ л өдөр тэр нэгэн гайхалтай Миртус цэцэг шиг бүсгүй өөрийн үзэсгэлэн гоогоор хорвоог гэрэлтүүлэн мэндэлсэн юмсанж.

[Myrtle's POV:]

-Хайрт минь, төрсөн өдрийн мэнд!!

-Чшш хэн нэгэн сонсох нь байна шүү дээ!

Их сургуулийн үүдээр орж ирэв үү, үгүй юу Тэхён инээмсэглэсээр гүйн хүрч ирээд шуудхан л тэвэрч авав. Мөн тэрээр зогсоо зайгүй баярын мэнд хүргэнэ. Харин надад энэ өдрийг гайхалтайгаар хүлээн авч, баярлах зүйл огт байхгүй тул түүнээс чимээгүй байхыг хэдэнтээ гуйлаа.

-За алив, энэ чиний бэлэг.

-Тэхёнаа бэлэг бэлдэх хэрэггүй гэсэн шүү дээ.

-Яаж тэгж болох юм, авах хэрэгтэй.

Түүний ятгалганд орон бэлгийн задалж үзвэл жижиг гарын камер байх нь тэр. Дандаа зураг авж явдаг надад энэ бол хамгийн тохиромжтой том бэлэг.

-Бурхан минь, Тэхёнаа. Маш их баярлалаа.

Тэрний бэлгэнд баярласандаа өлмийгөө багахан өргөх аядаад Тэхёний хацар дээр зөөлөн үнслээ.

-Миртл!!

Хоолойгоор нь таних гэж үзвэл мэдээж Жимин нэрийг минь сургууль дүүрэн дуудаад яаравчлан ирнэ.

-Өнөөдөр хэний төрсөн өдөр билээ. Хэн хамгийн ихээр өнөөдөр гэрэлтэх ёстой билээ.

-Мочи, санаж байгаад чинь их баяртай байна. Гэхдээ зөөлөн л дөө.

-Мэдээж, энэ бол чиний төрсөн өдөр, чиний өдөр найз минь. Баярын мэнд!!

-Ойлголоо, ойлголоо. Их баярлалаа, одоо харин анги руугаа явцгаавал би их баярлана шүү.

MyrtleWhere stories live. Discover now