◇04. Illness◇

237 105 48
                                    

[Myrtle's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Myrtle's POV:]

"Олон жилийг элээсэн байшингийн модон шал хэн нэгний бүлээн цусаар будагдсан байх агаад тэр дороо хүрэн улаан өнгөнд хувирна. Харин үүний дээр залуу эрийн гутлын мөр үлдэж таарлаа. Энэ нь хэн үүнийг хийсэн гэдгийг хангалттай нотлоод өгөв..."

-Миртл?

Жиминийг нүдний өмнүүр гараа сарвалзуулах мөчид урд шөнө нь зүүдэлсэн зүүдээ бодсоор сууж байсан би арай хийн хэвийн боллоо.

-За?

-Чи юугаа бодоод байгаа юм бэ?

-Тэр нөгөө...энэ сар ч бас нөгөө зүүдээ ахиж зүүдлээд болдоггүй ээ.

-Нөгөө хэн нь алж байгаа нь мэдэгдэхгүй бас хэн хохирогч болоод байгаа нь ч мэдэгдэхгүй байдаг зүүд үү?

-Тийм ээ.

-Чи өнөөдөр угаасаа өвөө дээрээ очно биз дээ. Яагаад дандаа өвөө дээрээ очихынхоо өмнөх орой ингэж байдаг юм бол оо?

-Харин би өөрөө ч мэдэхгүй нь.

-Чи үнэхээр үзүүлэх хэрэгтэй байх даа. Гэхдээ Тэхён өнөөдөр чамтай цуг явах уу?

-Тэхён амралтын өдрөөр гэрийнхэн дээрээ очдог юмаа. Амжихгүй, харин чи цуг явах уу?

-Ээе, би бас завгүй ээ. Би нэг чухал хүнтэй маш чухал тоглолт үзнэ.

Түүний хэлэх үгсэнд нь сэжиглэсэн харцаар ширтэх бөгөөд мэдээж Жимин, Юнгитэй хамт энэ жилийн хамгийн дуу шуугиантай болох мотоциклийн уралдааныг үзэх гэж байгаагаас зайлахгүй. Гэхдээ би энэ хоёрын харилцаанд юу юунаас илүү баяртай байна. Хэдийн сар өнгөрөхөд тэд дотно болоод зогсохгүй, хамтдаа илүү их цагийг өнгөрөөдөг болсон.

Зарим нэг хүмүүсийн харилцаа багахан итгэлцэл, чимэх хоёр биенээ хүндлэхээс үүдэн цаганд үл баригдан бэхждэг нь хэтэрхий атаархмаар сайхан юм. Харин миний түүнтэй үүсгэсэн харилцаа цаг хугацаанд баригдаагүй ч хууран мэхлэлтэд хөөгдөж байсан сан.

MyrtleWhere stories live. Discover now