◇03. Actor◇

260 111 33
                                    

[Myrtle's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Myrtle's POV:]

Хайр хүнийг халуун галд түлхэн унагадаг атлаа буцаж авраад хүйтэнд хорьдог бол дурсамж гэгч нь хэдэн жилийн өмнө үлдсэн сэтгэлийн зовиурыг төвөггүй өнөөдөрт авчирдаг гайхамшиг нь юм. Гэхдээ би дурсамжийг үзэн ядаж байна, маш ихээр.

Дурсамж оршиж байгаа учраас би тэр нэгнийг санасаар байна шүү дээ.
Дурсамж л түүнийг гэх сэтгэлийг минь ахин мэдрүүлж намайг өвтгөнө.
Дурсамж байгаагүй сэн бол би цөлд ч нуурыг үүсгэхээр тэгж их уйлахгүй байсан юм.
Тийм ээ, муу, сайн бүхнийг зөвхөн дурсамж гэгч рүү гүтгээд, түүнийг л буруутгая.

Гэхдээ ингэсэн ч юу ч өөрчлөгдөхгүй нь дэндүү инээдтэй. Тэр энд байхад дурсамжаа өчнөөн удаа буруутгаж суусан ч миний тэрнийг гэх сэтгэл намайг өвтгөсөн хэвээр л байх болно.

Хорсолтой ч юм шиг, хайрласан ч юм шиг харцаараа Жонгүгийн үйлдэл бүрийг ажиж байхад тэрнийг суудал руу минь алхам алхмаар ойртож байгааг анзаарав.

Эцэст нь тэр чанх урд минь тулж ирлээ. Түүний над руу үргэлж хардаг байсан тэр хараал идсэн хайрын харц яагаад буцаад түүнтэй хамт ирчихсэн юм бэ. Хэрвээ тэр ирсэн ч тэрний энэ хайр дагаж ирээгүй сэн бол би баттай үзэн ядаж чадахаар байлаа. Гэхдээ юу гээч. Энэ бол миний сайн мэдэж авсан түүний жинхэнэ өөрийгөө халхлах бүрхүүл.

Юуг ч өмнөө сөхрүүлж, өөрийн гарт оруулж чадах ер бусын шившлэг мэт нүгэлтэй тэрний харц.
Түүний доторх тамын галыг нуусаар диваажинг амлах шидтэй инээмсэглэл.
Амар амгаланг өгөх мэт үзэгддэг атлаа уйтгар гунигийг амсуулах тэрний бие.
Жаргал хийгээд шаналалыг өгсөөр оддог түүний цэвдэг хүйтэн хайр.

Энэ бүгд эргээд ирж.

-Сайн уу?

Түүний талаарх бодол дээр минь тэр бохир хоолойгоо нэмсээр мэндлэв. Үнэндээ энэ хоолой магад миний сонсож байсан хамгийн сайхан эгшиглэх ая шиг байж болох ч яг одоо бол би хорвоогийн бохир бүхний дээд гэж нэрлэхийг хүснэ.

MyrtleWhere stories live. Discover now