◇02. He back◇

347 115 32
                                    

[Myrtle's POV:]

Oops! This image does not follow our content guidelines. To continue publishing, please remove it or upload a different image.

[Myrtle's POV:]

Бодол санаа минь холилдоод эхлэхэд би хаашаа ч юм хамаагүй хөлнийхөө хурдаар гүйдэг нэгэн. Одоо ч гэсэн тэр хүнээс болж ахин цуцахгүй мэт гүйнэ.

Ингэх бүрт өөдөөс ирэх зөөлөн салхи бодлыг минь өөртөө уусгаж аваад оддог сон. Гэвч дурсамжийг минь авч явдаггүйд нь гомдох шиг. Тэнгэр энэ өглөө бусад өдрийг бодвол цэлмэг байх агаад сэтгэлд минь хуралдсан хар үүлсийг бага ч гэсэн хөөж байлаа. Хэр удаан гүйснээ мэдэхгүй ч хөл минь аажим аажмаар чичирч буйг мэдрэх нь тэр. Аргагүй дээ, түүнийг харах хүртэл ингэж гүйгээгүй удсан. Духан дээр бөнжигнөн тодорсон хөлсөө хүзүүн дээрх алчуураараа арчин хэсэг зогслоо. Гэнэтхэн л хажуу талаас лемонтой ус, танил нэгний гартай нүдэнд үзэгдэв.

-Хэвээрээ байна шүү.

Энэ хоолой. Танил гэхэд ч багадах хоолой. Яаж ч байсан, ямар нэгэн дуу шуунд энэ хоолойг би хэнээс ч илүү ялгаж чадахаа сайтар мэднэ. Жон Жонгүг ахиад миний дэргэд ирчихлээ. Тэр ирчихлээ шүү дээ.

Гуниг зовлонг дагуулан, харуусал тээн, гаслантай дурсамжуудаа өвөртлөн эмтэрсэн зүрхний минь эцсийн цохилтыг зогсоохоор дахин над дээр тэр ирлээ. Энэ дэлхий таталцахаа больчихсон уу, би хөшиж орхив уу. Яагаад бүх юм нэгэн хэвийн зогсоосон мэт байна вэ. Алив ээ, Жонгүг. Наад усаа аваад холдоод өг. Явсан шиг ээ, ахин эргэж харалгүй яваад өг л дөө.

-Уухгүй юм уу? Чамайг дуртай хэвээрээ байх гэж бодож байсан юмсан.

Хэзээнээс ч юм, бага багаар үүрч байсан дурсамжуудыг минь тэр дахин нийлүүлэх гэж оролдоно. Ямар новшоо хийгээд байгаа юм бэ. Өөрөө энэ их дурсамжийг үнс болгохыг хүссэн атлаа одоо буцааж цаас болгохыг хүсээ юу? Солиотой юм. Тэр үнэхээр солиотой. Энэ удаад би түүний согтом үнэрт бүрэн мансуурч хайлахаасаа өмнө өөрийнхөө биеийг зөөж ядан урагш харсан чигтээ алхлаа. Хөдлөх бүрт хоёр өвдөг минь салгалан чичирч яг л сөхрөөд унах гэж байгаа мэт санагдана. Харин хөлийн ул гомдолтой нь аргагүй газраас хөндийрөх нь түүний дэргэд үлдэхийг хүсч буйг хангалттай илтгэв. Жонгүгийн ганцхан үнэр, ялдам хоолой сэтгэлд хэдийнээ шуурга дэгдээж чадсан байлаа.

MyrtleWhere stories live. Discover now