Бодлогогүй үг

22 2 0
                                    

Хааяа бид юу ч бодолгүйгээр хөнгөнөөр хүмүүсийн мэдрэмжийг дорд үзэж байдаг. Өөрийн л мэдэлгүй хоромхон зуурын бодлоос гарсан тэр үг сонссон хүндээ ачаа шиг л нуруун дээр нь наалдаад авчих нь тэр. Гомдлын тэр үгийг уучилж, мартсан гэж бодох ч нууцхан хэсэгт нь чимээгүйхэн гарч ирэх таатай нөхцөлийг хүлээн отно. Бүх зүйл бага зэрэг хэцүү болоод ирэхэд л өнөөх үгс хэлбэрт орж улмаар агшин зуурт чихэнд анх яаж сонсогдсон яг л тэгж шивнэх нь тэр. Түүнээс өөр хүн сонсохгүй. Түүнээс өөр хүнд дараа бололгүй буцан байрандаа орно.

心地よい居場所Where stories live. Discover now