Хэнд ч хэрэггүй юм шиг санагдах үедээ

34 0 0
                                    

Амьдрал нэг л утгагүй. Хийж бүтээсэн ч юм үгүй. Бүгд чамаас илүү санагдаж хорвоо дээр гав ганцаараа хаягдчихсан юм шиг мэдрэмж авах үедээ үүнийг уншаад тайтгараасай гэж хүсэж байна.
- Хорвоо дэлхий маш уужим учраас одоохондоо л чи ганцаардаж байгаа юм. Тун удахгүй өөрийг чинь чин сэтгэлээсээ инээлгэж тайтгаруулах хүнтэй учрах болохоор битгий гуниглаарай.  Хийж бүтээгээгүй зүйл зөндөө байгаад шантралгүй хичээж ирээдүйд хийж бүтээсэн зүйлээрээ бахархан зогсохоо бодоод яг одоо л битгий шантраарай. Амьрал гэдэг яг одоо л  утгагүй санагдаж болох ч магадгүй өнөөдөр орой эсвэл нөгөөдөр орой ч юм уу гэнэт л амьдрах утга учир гэж ийм зүйл байх нь гээд ухаарах учраас ухаарах хүртлээ өөрийгөө хайрлаад бага зэрэг л хичээгээрэй. Эцэст нь хүн хорвоо дээр ганцаараа амьдрах гэж төрдөггүй учраас чамд зориулагдсан цорын ганц нэгэн хаа нэгтээ чамайг ч бас олохоо хүлээж байгаа гэдэгт итгээрэй. Өнөөдөр маргааш бас нөгөөдөрт чинь чин сэтгэлээсээ амжилт хүссэн Saya. 💕

心地よい居場所Where stories live. Discover now