4

33 14 9
                                    

Тэр гайхалтай өдрөөс хойш хэд хоногтоо би түүнийг олж харсангүй. Гүүр түүнгүйгээр эзгүйдэж байлаа. Дэндүү хоосон...

Үргэлж мэдрэгдэх тэр хоосныг яаж мэдрэгддэгийг мартах шахаж...

"Гэдэс өлсөхтэй л адил...."

Гунигтай хэрнэ байнга өгүүлээстэй...

Амьдрал минь тойрон эргэсээр... Гэсэн ч өдөр болгон өнөөх л гүүрэн дээр хүлээх би... Дараа нь түүнд ямар бэлэг барих талаараа тунгааж байна.

"Магадгүй түүнийг гол руу аваачсан нь дээр юм болов уу? Эсвэл хүрхрээ? Үгүй дээ амьтны хүрээлэн авч явсан нь дээр байх. Тэр ямар хүүхэд биш дээ. Ямар би байгаа биш сонирхохгүй байх? "

Толгойд минь өчнөөн бодол эргэлдэх ч ямар ч шийдэлд хүрсэнгүй...

Хёнвонаа?? Би уйдаж үхэх нь... Хурдан ирээрэй ~~

Би ийн уйтгарласаар харих замаараа гунигтай нь аргагүй алхана.

Гэтэл 3 өдрийн дараа миний хамгаас хүсэн хүлээсэн хүн маань эелдэгхэн инээмсэглээд "Сайхан амарсан уу? " гэх нь тэр.

Нүүрэнд минь мишээлийн оч гийж би өөрийгөө дэндүү ихээр догдлон буйгаа мэдэрч байлаа. Түүнийг бүр саначихсан байна.

-Маш сайн! Харин чи гэсээр би яаруухан түүнээс хариу ирэхийг хүлээвэл тэр ч эелдэгхэн хариу дуугарна. Түүний эелдэг занг бишрэх юм. Заримдаа түүнийг биеэ барьсаар байгаад ийм хүндэтгэлтэй харьцаад байна уу? угийн ийм эелдэг зантай юу гэдгийг гайхах юм...

"Тэс өөр нэгэн"

-За тэгэхлээр залуу минь яаж шуухан байв даа? гэсээр намайг байдгаараа цоглог дуугарвал Хёнвон багахан цочсон боловч удалгүй тайван төрхөндөө шилжээд

-Эмнэлэг явсан юм гэв.

"Түүнээс би асууж болох билүү? Таагүй сэдвийг нь хөндчихвөл яана? Дараа нь асуусан нь дээр үү? Магадгүй түүнийг хөгжөөх хэрэгтэй байх"

Би ийн бодоод асуухгүйгээр шийдээд чимээгүйхэн толгой дохино. Гэнэт түүнд харуулахыг хүссэн зүйлээ санасанд шууд л гарнаас нь бариад гүйчихэв.

"Заримдаа гүйх үед хэзээ ч ядрахгүй мэт мэдрэмж төрж байснуу? Зүгээр л үүрд ингээд гүйгээд баймаар санагдаж байснуу? Надад яг одоо ийм л мэдрэмж төрж байлаа"

Харин Хёнвон гайхах ба миний хурдыг гүйцэхийн тулд багагүй хүч зарцуулж байгаа нь мэдрэгдэнэ. Тэнэг юм шиг чанга хөхрөх намайг тэр юу гэж бодсон бол?

Memory of himWhere stories live. Discover now