ГУРАВ: ХАРДАЛТ

3.8K 323 37
                                    

" Жонгүгаа, доор нэг залуу ирчихээд чамайг дуудаад байна, очихгүй юм уу?"

Югём залхсан янзтай ийн хэлээд утсаа хойш шидэхэд Жонгүг ууртай нь аргагүй нүдээ эргэлдүүлсээр,

" Тэгж л байг. Удахгүй явчихна?" Гэх нь тэр.

" Үнэхээр итгэлтэй байна уу? Тэр чамд ямар нэгэн чухал зүйл хэлэх гээд байх шиг байна."

Югёмын хоолой бага зэрэг санаа зовсон байдалтай сонсогдох бөгөөд байн байн цонхоор шагайх нь Тэхёныг тэдний үүдэнд хэр удаан зогссоныг илтгэх биз.

" Чи гарсан нь дээр байх аа. Тэр энэ янзаараа удахгүй хөлдөж үхлээ шдээ!"

Жонгүг хичнээн эсэргүүцсэн ч Югём түүнийг чирсээр байгаад гаргаад хаалгаа тас хийтэл хааж орхив.

" Яах гэж ирсэн юм?"

" Ж-жонгүг~а? Б-би...чамайг надад санаа зовоод гараад ирнэ гэдгийг чинь м-мэдээд байсан юм аа? Б-би..."

Тэхён золтой л хөлдчихөөгүй байх бөгөөд арай л гэж хөл дээрээ тогтох аж. Тэрээр цаг хэртэй тэдний гадаа зогссоны эцэст нүд нь улайж, цэвэрхэн царай нь авах юмгүй хөхөрсөн харагдана.

" Юу гэх гээв? Дахиад л биш шүү, Ким Тэхён! Би танд ойлгомжтой хэлсэн биз дээ! Одооноос мөр мөрөө хөөцгөөё, би өөр хүнд сайн болчихсон гээд байхад ойлгодоггүй юм уу! Анх та надад ямар ханддаг байсан, одоо тийм байхад болох учраас дахиж надтай зууралдах хэрэггүй шүү!"

Жонгүгийн зэмлэнгүй харц Тэхён дээр бууж тэрээр чимээгүй уйлж эхэллээ. Яагаад ийм зүйл болчихов оо? Яагаад Жонгүг түүнд ингэж хандаад байгаа юм бэ?

" Г-ганц.... Г-ганцхан удаа тэвэрчихье? Би илүү зүйл хүсэхгүй болохоор г-гуйж байна."

Тэхён ээрч муурсаар ийн хэлээд Жонгүгийг тэвэрдэгийн даваан дээр өдөржингөө гадаа зогссон тэрээр ухаан алдаад уначихна нь тэр.

" Ямар удаан тэвэрдэг юм бэ? Одоо болно-... А-ахаа! Та зүгээр үү, яасан бэ сэрээрэй!"

Жонгүг нүдээ эргэлдүүлсээр түүнийг түлхэж орхисонд аль хэдийн ухаан алдсан тэрээр газар пид хийн унах нь Жонгүгийг айлгаж орхив.

"Б-бурхан минь... Тэр үнэхээр даарчихаж!"

Жонгүг түүнийг хоёр гар дээрээ өргөөд хаалгаар ордогын даваан дээр Жимин өөдөөс нь гараад ирэх нь тэр.

" Новш гэж...."

Жонгүг ч байдаг хараалаа урсгасаар хаалгаа цөм хөшиглөж ороод Тэхёныг Югём руу шидэж орхисонд Югём золтой л түүнийг унагачихсангүй.

"Ямар новшоо!.... Өө сайн байна уу, сонбэ?"

Югём гайхсаар Жонгүг руу хашигчих гэсэн боловч үгийн зөрөөгүй Жимин ороод ирсэнд аргагүйн эрхэнд Тэхёныг хоёр гар дээрээ өргөөд дээш гарах гэтэл Жимин тэдэнд тийм боломж олгосонгүй.

" Энэ чинь-..."

" Аан хаха, тэд үерхэж байгаа юм аа! Тиймээс тэднийг хоёуланг нь орхисон дээр байх!"

Жонгүг ч худлаа инээсээр Жиминыг хаалга руу түлхэх бол Югём ярвайсаар Тэхёныг буйдан дээр хэвтүүлээд дээгүүр нь хөнжил хучих гэтэл Тэхён нэг л хөдлөөд түүнийг үнсээд авлаа.

" Жонгүг~а, намайг уучлаач дээ? Би юу буруу хийснээ мэдэхгүй ч гуйя, наддаа буцаад ирээч?"

Тэхён халуундаа дэмийрч дахиад л түүнийг үнсэхээр ойртотол Жонгүгийн нүд таталдан Югёмийг түлхэж хаяаад өөрөө оронд нь гүйж очоод үнсэж орхих нь тэр.

Юу болоод байна аа? Бяцхан Жонгүг хардаад байна уу даа?

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now