АРВАН ХОЁР: НАДААС ӨӨР ХЭН Ч!

2.7K 284 35
                                    

Тэд уйлаад л байсан уйлаад л байсан. Хэдий Тэхён тайвширсан ч Жонгүг эхэр татсаар уйлсаар л байсан юм. Магадгүй тэр хэт их гэмшсэндээ эсвэл Тэхёныг өөрт нь ийм их хайртай байсныг мэдээгүйдээ өөртөө гомдож уйлж байгаа байх.

"Миний хүү одоо тайвшир даа, тэгээд түүнд хариугаа хэл."

Жонгүгийн ээж түүний нулимсыг арчиж өгөөд ийн хэлсэнд Тэхён шүд зуун түүний хариултыг хүлээх аж. Хэрвээ одоо Жонгүг зөвшөөрөхгүй бол түүнд амьд яваад байх шаардлага байхгүй. Тэр байдаг бүх аргаа хэрэглэсэн одоо хангалттай...

"Б-Би...Би..."

Жонгүг хэт их цочролд орсон болоод ч тэр үү, "Би" гэдэг үгнээс өөр зүйл хэлж чадсангүй. Магадгүй тэр Жиминыг бодож ч байж болох юм.

"Үгүй эсвэл тийм. Ингээд л болоо?"

Тэд бүгд амьсгаа даран түүний хариултыг хүлээх бол Жонгүг сандарч түгдэрсээр " Тийм" гэж хэлэхийн завдалгүй түүний утас дуугарч эхлэв.

" Байна уу?"

"Жонгүг, би одоо орох гэж байна. Чи гэртээ байгаа биз дээ?"

" Тийм ээ, би гэртээ байна. Ү-үгүй ээ юу л даа-..."

" Ямар нэгэн зүйл болоо юу, чиний хоолой муу сонсогдож байна?"

"... Хүлээ! Яг наанаа зогсож бай, орж ирэх шаардлагагүй. Хоёулаа ярилцах хэрэгтэй байна, Жимин?"

Жонгүг тун шийдэмгий ийн хэлээд хаалгаар гараад явчихсанд Тэхён улам сандарч эхлэх нь тэр. Учир нь Жонгүг дахиад л Жиминыг сонгоод яваад өгвөл тэр энэ удаад тэвчихгүй байх.

" Зүгээр дээ хүү минь? Тэр удахгүй ороод ирнэ."

Түүний аав ийн хэлээд Тэхёны нурууг илж эхлэх бол Тэхён уйлчихгүйг хичээн амьсгаагаа дарах аж.

-

"Жонгүг!"

Жимин түүнийг харсан даруйдаа хүрч ирэн тэврэх гэсэн боловч тийм зүйл болсонгүй. Жонгүг шууд л түүнийг өөрөөсөө түлхээд хол зогсохыг хүсэх нь тэр.

" Я-яасан бэ? Надад ууралчихсан юм уу?"

Жонгүг толгой сэгсэрсэн болоод түүнийг гэрийнхээ хажуу талын цэцэрлэг рүү чирч эхэлсэнд Жимин гайхсаар түүнийг дагах аж. Жонгүг дахиад л хэн нэгний төлөө хэн нэгнийг шархлуулах гэж байна.

"Жонгүг яагаад байгаа юм бэ! Намайг тавь л даа?"

Жимин бага зэрэг уурссаар түүний гарыг аймшигтай өвтгөх Жонгүгийн гарыг арай гэж салгах нь тэр.

" Бид ярилцах хэрэгтэй байна. Чи үүний дараа уйлсан ч надад хамаагүй учраас эндээс хурдан яваарай."

"Ю-Юу? Жонгүг чи-..."

"Гуйя, эхлээд намайг сонс. Яагаад намайг ийм шийдвэрт хүрэх болсон бэ гэж гайхаж байж магадгүй. Гэхдээ би үнэхээр буруу зүйл хийж байснаа ухаарсан учраас түүнийг сонгож байгаа юм шүү. Анх зүгээр л Тэхёнаас уйдсан болохоор тантай дотносох гэсэн санаа минь үнэн ч, би түүнд хайртай. Учир нь тэр миний төлөө таны хийж, туулж чадахгүй зүйлсийг туулсаар миний хажууд үлдэхийг хүссэн. Намайг новш шиг зан гаргаж түүний нүдэн дээр таныг үнсэж байхад тэр огтхон ч шантраагүй, харин ч эсрэгээрээ намайг буцааж авахыг л хүссэн. Яг үнэндээ танд хэлсэн бүх зүйлс худлаа... Зүгээр л тэгж хэлэх юм бол бүх зүйл илүү амархан бүтэх юм шиг санагдсан учраас худлаа ярьчихсан юм. Тэхён намайг огтхон ч хуураагүй, хуурах ч үгүй. Харин би л энэ бүгдийг эхлүүлж түүнийг гүтгэж байсан. Гэхдээ хараач, тэр энэ бүх зүйлсийг тэвчээд миний хажууд байна шүү дээ? Үүнийг л хайр гэхгүй юм бол тань шиг хайртай гэж хэлээд л тэр хайр гэгч зүйл үүсчихдэггүй юм. Би олон юм ярьж чадахгүй нь ээ. Тэр намайг хүлээж байгаа, магадгүй дахиад л уйлж байх юм бол би энэ удаад өөрийгөө хэзээ ч уучлахгүй байх. Баяртай ахаа?"

Жонгүг түүнд бөхийсөн болчихоод явах гэтэл Жимин түүнийг угаз татаад үнсдэгийн даваан дээр Тэхёны гар хаанаас ч гарч ирэн Жонгүгийг тэврээд авлаа.

" Надаас өөр хэн ч миний
babyboy-д гар хүрдэггүй юм!"

Тэхён ингэж хэлээд Жимины нүдэн дээр түүнийг үнсэж эхэлсэнд Жонгүг ч инээмсэглэсээр хүчтэй нь аргагүй зөрүүлж үнсэж эхлэх нь тэр.

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now