ЗУРГАА: БУРУУ ОЙЛГОЛЦОЛ

3K 297 63
                                    

"Чи сонссон уу? Тэхён сонбэ Жонгүгт хаягдчихсан гэсэн! Хаха"

" Х-Хаягдчихсан гэнэ ээ? Больж үз тэд хэзээ ч салахгүй."

" Яагаад салахгүй гэж? Ashh хэрвээ Жонгүг түүнээр тоглоод хаяхыг мэдсэн бол би л Тэхёныг авах байсан юм. Хэдий тэр гаднаа их хүйтэн харагддаг ч дотроо ямар хүүхдээрээ гэж санана? Би нэг өдөр түүнийг Жонгүгт эрхлэж байхыг харсан гээд боддоо!"

" Одоо Тэхён сонбэ юу!-...."

" Яасан, яасан гэнэ ээ?"

Өнөөх ам хуурайгүй чалчиж байсан хөвгүүн тольны тусгалд Тэхёны дүрсийг харсан даруйдаа гацаж түгдрэн, нойлоос хамаг хурдаараа гараад гүйчихэв.

"Яасан? Би тийм өрөвдөлтэй байна уу? Эсвэл чи намайг сонирхоод байгаа юм уу?"

Тэхён ч хүйтэн гэхээсээ илүү ёжилсон янзтай ийн асуутал нөгөө үлдсэн нэг нь золтой л өмдөндөө тусаачихсангүй. Хамгийн гол нь Тэхёны харгис хэрцгий харцанд хэмжээлшгүй их гуниг хуралдсан байгааг л тэр хүү сайн анзаарч байсан юм.

"Т-тийм биш ээ! Н-намайг үнэхээр у-уучилаарай, сонбэ!"

Өнөөх хүү байдгаараа бөхийсөөр гараад явчихсанд Тэхён муухан инээсээр, сүр сүлдгүй болсон царайгаа сүүлийн удаа толинд хараад хаалгаар гарахын завдалгүй хаалга онгойж төсөөлөөчгүй дүр зураглал түүнийг угтаж авах нь тэр.

" Ж-Жонгүг энд биш ээ!"

Жимины нарийнхан хоолой нойлоор нэг цуурайтаж, Жонгүг түүнийг түр үнсэхээ азнан урагш харахдаа золтой л ухаан алдчихаагүй юм.

" Юугаа харсан юм?"

Тэхёны хайхрамжгүй хариултад Жонгүг бага зэрэг цочирдсон ч хоолойгоо зассаар түүнд гарах зай гаргаж өглөө. Гэвч дахин хаалга онгойж тамхи зуусан Югём ороод ирэх нь тэр.

" Аа-... Юу нөгөө-"

Югёмийн аманд байсан тамхи аль хэдийн газарт унасан байх бөгөөд Жонгүг түүнрүү муухай харж харагдана. Гэвч Жонгүгт энэ бүхэн хамаа байсангүй, тэр зүгээр л Жимины гарнаас атгаад нойлоос гарч болох байсан ч Тэхёны дараагийн үг, үйлдэл түүнийг газартай нааж орхисон юм.

" Би чамайг битгий тамхи татаж бай гэж хэлсэн биз дээ! Чамд зохихгүй байна...."

Тэхён аргадангуй ийн хэлээд Югёмийг үгийн зөрөөгүй үнсэж орхисонд Жонгүгийн нүд байдаг хэмжээнээсээ хэд дахин томорч, Жимины гарыг тавиад Югёмийг хүчтэй нь аргагүй шанаадаж орхив.

𝐒𝐓𝐄𝐏 𝐅𝐀𝐓𝐇𝐄𝐑Where stories live. Discover now