--
"Ноён Ким? Та сэрчихэв үү?"
"Умм. Тийм ээ! Ингэхэд хэр удаан...?"Эмч гэгдэхь хөгшин эр тэмдэглэл хөтөлсөн хуучин дэвтэрээ нээн гүйлгэн харсанаа
"7 хоног! Энэ таны хамгийн удаан комм унталт байлаа"
Гэвэл залуу багахан толгой гудайн байрлаж буй өрөөгөө орхин гарлаа. Гадаа хэдийн хүйтэрч хааяа нэг салхилах бол энэ нь залууд хамаарсангүй.
Хөлөө зөөж ядан алхсаар хамгийн түрүүнд таарсан хаалгаа нээн орвол /Night~Club/ угтах нь тэр.
"Зүгээр л хатуухан зүйл"
зөөгч залууд хүссэнээ захисан тэрээр шанаагаа тулан гүюүрч суухад хажуу дахь сандал нь татагдан үнэтэй хувцсаар гангарсан нэгэн ирж суув.
"Хмм. Ийм орой энэ уйтгартай газар юу хийж байгаа юм?"
Шинэхэн танил нь яриа өдөхөд Тэхён амаа үдүүлчихсэн мэт таг дуугай суух аж.
"Шувуухай минь~. Хүсвэл энэнээс өөр газар очиж зугаацах уу?"
Хоёр шил уугаад л тас үсэрчихсэн Тэхён үл таних залууг дагасаар клубээс гарцгаав.
--
Taehyung's P.O.VАнхилам цэцэгсийн үнэр яг л улам л донтуулах хар тамхи шиг... Гэхдээ! Энэ манайх биш гэдэгт 100% итгэлтэй байна. Би хаана байна аа?!
Тэхён улаан эрээнээр алгалах биеэ харчихаад золтой л уйлчихсангүй. Яг л төөрчихсөн амьтан шиг бүлтэлзэн суухад нь хаалга онгойж тавцантай хоол, хувцас барьчихсан хоёр үйлчилэгч эмэгтэй ороод ирэв.
Тэхён хооллож мөн хувцаслаж байхдаа ч тэдэнтэй ярихыг хичээсэн ч нэг нь ч ам нээгээгүй юм.
__
__
__enyphen_vk: wuaa! Bebe's I'm comeback 😘. Za tgeed xairlaad ogooroi zulzagnuudaa😚.