Өрөөний хаалгыг нээн гарвал хижээл насны эр өмнө нь бөгтийн "Ноёнтоон. Би таныг залуу эзэнтэн дээр хүргээд өгье~"
Хэмээн элдэгхэн бөгөөд соёлтойгоор хэлчихээд өмнө нь гаран байшин доторхыг тайлбарлан алхана.
"У.. училаарай гэхдээ бид Солонгост байгаа биз дээ?"
Эргэлзсэн болоод сандарсан өнгө аясаар асуухад өвгөн багахан инээмсэглээд
"Тийм ээ бид Солонгост байна. Та гайхаж магадгүй энэ аварга эдлэн газар бүхэлдээ залуу эзэнтнийх~"
Хэмээхэд Тэхёны эрүү мултраад уначихсангүй гайхаж ядан зогсоно.
Чөтгөр ав! Би өчигдөр хэнтэйгээ унтчихсан юм бэ???*
--
Зорьсон газраа ирхэд өвгөн хаалга нээн Тэхёныг дотогш орохыг дохив. Тэхён ч шүлсээ гүд хийтэл залгисаар өрөөнд орвол хэн нэгэн эр цааш харан зогсоно.
"Кхмм!" хэсэг аниргүйг эвдэн түүнийг хоолой засахад залуу эргэж хараад инээмсэглэн "Өглөөний мэнд~. Суугаач"
Хэмээн гараараа ширээрүү дохив. Урт ширээний хоёр талд суух залуусын нэг нь хоолондоо гарч хүрэхгүй суух бол нөгөөх нь түүнийг нүд салгалгүй ширтэнэ.
"Хэлээч. Энэ хоол амтгүй байна уу?"
"Юу? Аан...үгүй дээ"
"Тэгвэл яагаад идэхгүй байгаа юм?"
"Юу л даа... Чи хэн юм? Өчигдөр хэтэрхий их уучихсан болохоор юу ч санадаггүй ээ~"
Дагзаа маажингаа инээмэр аядахад нь урд нь суух нэгэн сандалаа хойш налан суугаад уруулаа хазалсаар
"Умм. Эхлээд өөрийгөө танилцуулъя! Жон Жонгүк 23 настай. Аав маань CT грүппийн ерөнхийлөгч. Энэ эдлэнг саяхан болсон төрсөн өдрөөр минь бэлгэлсэн юм. Харин өөрийн тань хувьд надтай өчигдөр уусан мөн юу хийснээ хэлэх шаардлагагүй гэж бодож байна"
Товч бөгөөд тодорхой хариултанд нь Тэхён толгойн дохьж одоо ч уур савсах хоолнуудаа эхнээс нь авхуулан идэж эхлэв.
--
15 давхар байрны урд зогсох чамин унаа. Тэхён багахан инээмсэглэл тодруулж 'талархсанаа' илэрхийлэн буух гэтэл Жонгүк ханцуйнаас нь татсаар зогсоон
"Хэрэв хүсвэл надруу залгаарай. Шувуухай минь~" гэж хэлээд уруулаа долоох нь Тэхёныг ичээх хангалттай том шалтгаан болж байлаа.