Цуурхал

479 35 0
                                    

"Үнэхээр баттай юм уу?"

"Баттай гэсээн. Нөгөө ангийн Юри харсан гэсэн"

"Мөнгө хараад хүн ч хурдан өөрчлөгдөх юм аа?"

"Харин тиймээ, уг нь дундаж айлын охин биз дээ?"

"Баян эрийн өврийг дулаацуулаад хэдийг авдаг бол доо хөөрхий"

Сургуулийн хаалгаар орсон тэр цагаас эхлэн бүгд шивэр авир хийн ярих ярианаас нь сонсоход тэдний ярианы сэдэв нь би бололтой. Өчигдөр хэн нэгэн нь намайг Тэхёны машинд сууж байгааг харчихсан юм байх даа? Уг нь хичээл тараад хэдэн цаг өнгөрчихсөн байсан юмсан.

Бусдын үгийг сонсоогүй мэт царайлан алхсаар ангидаа орж ирэн суудалдаа суулаа.

Ахиад л өнөөх дээрлэхүү охид.

Би "Юу болоов?"

"Чи ч завхай ******* болжээ? Тэр баян эрд биеэ хэдээр зарсан юм бэ дээ?"

Би "Юу яриад......"

"Битгий мэдэхгүй царайлж уур хүргээд байгаарай. Биеэ үнэлсэн мөнгөөрөө ундаа аваад ир!"

Би юу ч хэлж чадалгүй ангиас гаран ариун цэврийн өрөө рүү гүйлээ. Өдөр ирэх тусам нөхцөл байдал муудаж байна.

Нулимсаа барилгүй асгартал уйлж энэ бүхнийг эхлүүлсэн аав ээжийгээ хараах ч хараалаа гээд би яах ч билээ. Уур минь хүрч байсан ч үүнээс илүүтэй гомдол төрж байлаа. Хэрэв аав минь намайг хүчээр гэрлүүлээгүй байсан бол би өдийд жаргалтай байх байсан биз.

Би ээж рүүгээ залгаад "Ээж, би өнөөдөр гэртээ хонож болох уу?"

Ээж "Юу болоо вэ? Наад хоолой чинь.... Уйлаад байгаа юм уу?"

Би "Аавын шийдвэрээс болоод охин чинь ихэд зовж байна. Сургууль дээр цуу тарчихсан. Намайг баян хүний өвөрт орсон гээд" гэж ээждээ бүх л учрийг хэлэхэд ээж "Худлаа цуу хурдан намжина аа. Муухай байгааг ойлгож байгаа ч охиноо аргадаж сууж чадахгүй нь. Аав чинь уурлана. Миний охин хүчтэй байгаарай" гэлээ.

Хичээл таран тартал ариун цэврийн өрөөнд бүгж, хонхны дуу хангинаж сурагчдын шуугиан багасах үеэр гарч анги руугаа явлаа.

Ангиасаа цүнхээ авах гэхэд дотор нь байсан бүгдийг нь хогийн саванд чихчихсэн байх нь тэр. Хогийн савнаас дэвтэр номоо авч цүнхлээд сургуулиас гарлаа.

Гарахад Тэхён аль хэдийн ирчихсэн машинаа налан зогсох ба эргэн тойронд нь сургуулийн охидууд шавчихсан байв. Би түүнд мэдэгдэлгүйгээр зам уруудан алхлаа. Тэр эрхийн балай хэрнээ аав ээжийнхээ үгнээс гарч чаддаггүй нь хачин. Тэр үнэндээ намайг тарахад авч өглөө хүргэж өгөхдөө дургүй байгаа. Гэхдээ тэр яагаад дургүй ч хийгээд байгаа юм бол?

Бид тохиролцсон. Хэн хэнийхээ орон зай, хувийн амьдралд нь оролцохгүй гэж.

Бодолд дарагдаж алхсаар гэртээ ирж хуурамч инээмсэглэл тодруулаад орлоо. Надад хэтэрхий сайн ханддаг хүмүүсийн санааг нь зовоохыг хүсэхгүй байна.

Тэхёны аав ээж нь ашгүй ирээгүй байж. Тэд гадагшаа явсан бололтой. Зөвхөн үйлчлэгч эгч л байх ажээ. Хувцсаа солиод нүүрээ цэвэрлээд доош буухад Тэхён орж ирж байв.

Тэр над руу гайхсан мэт хараад "Дээш гарцгаая" гэчихээд гарнаас татсаар өрөөндөө орж ирэх нь тэр.

Би "Юу болоод....."

Үгийг минь таслаад тэр уцаарлангуй "Яагаад утсаа авахгүй байсан юм? Би чамайг сургуулийн чинь гадаа хэр удаан хүлээснийг чи мэдэж байна уу?"

Би "Би хэлсэндээ, намайг хүргэж өгч, авах хэрэггүй. Би өөрөө явж чадна. Ингэх нь надад ч танд ч эвгүй байгаа. Таниас болоод....... За за больё"

"Юу болсон юм?"

Би "Танд хамаагүй"

"Хэл! Жиюү"

Би "Та миний хувийн зүйлд оролцоод байна! Та өөрөө бидний хооронд ямар нэг холбоо байхгүй, байлгахгүйн тулд бие биенийхээ хувийн амьдралд оролцохгүй гэж тохирсон" гээд түүнийг орхин доош буулаа.

Тэхёны талаас

"Аав ээж сүрдүүлсэн учраас л чамайг чамд сайхан хандаж байсан юм. Битгий их юманд бодоод бай! Хөгийн их зант." гэж түүний хойноос амандаа үглээд хувцсаа сольж өмсөв.

Өнөөдөр аав ээж гадаад руу томилолтоор явсан. Мөддөө ирэхгүй байх. Тиймээс чамтай өөрөөр харьцахаа мэдье ээ!

Доош буун үйлчлэгч эгчийг хэд хоногтоо амраад ир гэж хэлэхэд нүд нь сэргээд ирэв. Гэхдээ аав ээжид хэлж болохгүйг сануулаад үйлчлэгч эгчийг үдэж явууллаа.

Одоо л энэ гэрт хүссэнээ хийж болох нь.

Утсаа аваад орой үдэшлэгтэй гэдгийг найзууддаа хэллээ. Харин Жиюүг яах вэ? Өрөөнд түгжчихсэн нь дээр биз.

Оройн 6 цаг болж Жиюү өрөөндөө хичээлээ хийж байхад нь хаалгыг нь цоожилж орхив.

Жиюү "Хөөе! Яагаад намайг цоожилчихов оо? Хаалгаа онгойлго!"

Би "Чи намайг онгойлгохоос нааш наанаа томоотой байж байгаарай" гээд орхин явлаа.

You Are MineWhere stories live. Discover now